6р хэсэг ЭРТНИЙ ТАНИЛ ЗОЧИН

129 2 0
                                    

Утас дугаран

Сюнри- Сайн уу ээжээ!

Ээж- Сын Хёнь аа! Лондонгоос Хэ Рим ирж байгаа гэнэ.

Сюнригийн харцанд инээмсэглэл тодрон- Юу! Кан Хэ Рим уу? Хэзээ ирэх юм!

Ээж- Өнөөдөр. Би танай хаягийг өгчихсөн шүү!

Сюнри- Аан за за.

--- --- --- --- ---

Сюнриг утасаар ярьсаны маргааш нь.

Амралтын өдөр болохоор бид буйдан дээр кино үзэж өнгөрөөсөн. Тэр инээдмийн кинонд дуртай болохоор эхлээд инээдмийн кино үзээд дараа нь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино үзэж байв. Уул нь бүх зүйл л сайхан байсан.

Гэнэт хаалганы хонх дугаран очвол танихгүй эмэгтэй.

Би- Сын Хёнь аа! *Би ямар нэг ноцтой зүйл болсон үед ингэж дууддаг*

Сюнри- Яасан?!

Би хуруугаараа дэлгэцрүү зааж – Энэ хэн бэ?

Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч- Хэ Рим байна! Гэсээр миний асуултанд хариулалгүй баяртайгаар хаалгаа нээлээ.

Тэр Хэ Рим гэдэг эмэгтэй өндөр туранхай бас хөөрхөн зохимжтой сайхан хувцасласан нэгэн байсан.

Хэ Рим- Убба! Гэсээр миний залууг хүзүүг нь хугалах шахам тэврэн авлаа.

Сюнри- Хэ Рим аа ! ингэж нэг ирдэг байжээ. Дахиад явахгүй биздээ!

Хэ Рим- Энэ удаад бүүр ирсээн ахаа!

Хэ Рим надруу хараад надад ус аваад ирээч гэв. Би яг л тэр гэрийн үйлчлэгч шиг харагдсан байх! Би түүнд ус аваачиж өгөөд Сюнрид хандан- Би өрөөндөө орж хичээлээ хийлээ.

Сюнри надад үг хэлэлгүй зүгээр л толгойгоо дохив. Дээшээ гарах замдаа тэр хоёрлуу эргэн харвал үнэхээр аз жаргалтай харагдаж байлаа.

3 цагийн дараа--- ---- ---

Би ирэх долоо хоногт тэмцээнтэй байсан тул тэр хоёрыг бодох ч сөхөөгүй хичээлдээ улайржээ. Нэг л мэдэхэд 3 цаг өнгөрсөн байв. Өлсөж байна! Хоол! Сюнри яагаад намайг хоолоо ид гэж дуудахгүй байнаа?!

Би доошоо буутал тэр аль хэдийн хувцаслачихаж.

Сюнри- Өө Мина! Хэ Рим бид хоёр оройн хоол гадуур идэхээр гарах гэж байна. Чи цуг явах уу?

Би- Тэгэе! Яг өлсөж байсан юм. Гээд Хэ Рим лүү хартал тэр надруу аймар хялалзаж байлаа.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now