---11р хэсэг---БЯЦХАН ЭНХРИЙ

123 6 1
                                    

Өглөө сэрэхэд дотор муухайрч огьмоор санагдаж байв. Сүүлд намайг утасаар заналхийлсэнээс хойш гурван долоо хоног өнгөрчээ. Би дугаараа сольсон ч тэр нэгэн дахин намайг сүрдүүлсэн янз бүрийн мэссэж бичсээр. Гэхдээ би тоохоо больчихсон. Угаалгын өрөө орж баахан хий огиж огиж нүүр нүд улайсан амьтан гарж ирлээ.

Сынри- Хонгор минь чи зүгээр үү?

Би- Мэдэхгүй ээ өчигдөрөөс хойш дотор муухайраад байх боллоо.

Сынри- Хичээл дээрээ муу юм идчихсэн юмуу? Эмнэлэг явах уу?

Би- Зүгээрээ. Тоох хэрэггүй ингэсгээд гайгүй болчих байх.

Сынри- Нээрээ өнөөдөр орой хүлээн авалттай хамт явцгаая! Миний хайр дэлгүүр орж өөртөө даашинз аваад салонд ороорой. Орой би ирж авъя.

Би- За.

Би доошоо бууж Хан эгчид зөгийн балтай ус хийж өгөхийг гуйгаад өөрөө шүршүүрт орохоор явлаа.

Шүршүүрт орох үедээ сарын тэмдэг маань хоцорж байгааг санаад дахин дахин тоолж үзсэн ч яах аргагүй 5 хоногоор хоцорч байна.

Уснаас гараад хувцаслан үсээ гялс хатаагаад гэрээс гаран замаараа эмийн сан орж жирэмсний тест аваад сургуульруу явлаа.

Хичээлээ дуусгачихаад дэлгүүр ороод, салон ороод гэртээ ирэхэд бүтэн үхэр идчихмээр санагдатлаа өлссөн байв. Гэрт оровуу үгүй юу

Хан эгч- Мишээлээ, чамайг хоолны хордлого болсон гэж дууллаа. Залуу ноёнтон чамд үхрийн шөл хийж өгөөрэй гэсэн гараа угаачих.

Би- Үхрийн шөлний үнэр авав уу үгүй юу л дахин огиж эхэллээ. Юу юугүй бөөлжихнэ! Угаалгын өрөөнд орж баахан хий огиулсан ч бөөлжсөнгүй.

Хан эгч- Мишээлээ! Чи жирэмсэн юмуу?

Би- Айн???

Хан эгч- Чи жирэмсэн юм байна. Өглөө сэрээд бас огиод сая махны үнэр аваад бас огиод байсан биз дээ?

Би- Тийн.

Хан эгч- Тест авсан уу? Бушуухан тестээр үзээдэх. Түүний нүдэнд баярын нулимас цийлэгнэж байлаа. Учир нь Хан эгч залуудаа гурван ч удаа хүүхэдтэй болоод бүтээгүй юм гэдэг.

Би угаалгын өрөөнд ороод жирэмсний тестээр шалгатал хоёр зураас. ӨӨӨХ! Бурхан минь! Би ээж болох нь гэж бодонгуут л гар минь өөрийн эрхгүй хэвлийгээ илж байв. Сынрид гэнэтийн бэлэг барихаар тестээ жижиг бэлэгний хайрцаг дотор хийгээд оройн үдэшлэгрүү авч явах гар цүнхэндээ хийв.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now