----10р хэсэг----БҮҮ АЙ! БИ ДЭРГЭД ЧИНЬ БАЙНА.

151 4 0
                                    

Бид Сөүлд ирээд нэг долоо хоног болж байна. Би ганцаараа гэртээ үлдэх өрөөнийхөө хаалгыг хааж унтахаас айдаг болсон. Магадгүй би гүн сэтгэлийн шархтай үлдсэн байх. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Биг бэнийхны тухай болон миний тухай одоо хүртэл шуугиж байгаа. Бүр долоо хоног өнгөрчихөөд байхад шүү! Ээж аав хоёр өнөөдөр Улаанбаатарлуу буцлаа. Сынри ажилтай хичээлээсээ түр чөлөө авчихсан би хийх зүйлгүй болохоор зурагтаа асаав. Бүх мэдээллийн хэрэгсэлээр нэг л адилхан зүйл цацагдах юм.

Зурагтаар " Биг бэнг хамтлагийн залуус хүн худалдаалах гэмт хэрэгийн хохирогчийн амийг аварчээ. Тухайн аварсан бүсгүйг Мишээл гэдэг бөгөөд тэрээр биг бэнг хамтлагийн залуустай найз, болон хамтлагийн гишүүн Сынригийн найз бүсгүй юм байна" " Биг бэнг хамтлагийнхан багаараа испаний барселон хотруу явж хамтлагийн гишүүн Сынригийн монгол найз охин хүн худалдаалах гэмт хэрэгийн золиос болоод байсан Мишээлийг аварчээ" "Сөүл хотоос газар доорх байгууламж олдсон ба тэнд охид эмэгтэйчүүдийг хулгайлан хорьж цус болон цусан бүтээгдэхүүний хууль бус худалдаа хийдэг байсан байна. Биг бэнг хамтлагийн гишүүн Сынригийн монгол найз охин Мишээл хүн худалдаалах гэмт хэрэгийн хохирогч болж байсан ба тухайн газар доорх байгууламжид хоригдож байжээ". Сынри- Битгий үз! Ийм муухай дурсамжыг аль болох хурдан арилгах хэрэгтэй гээд миний хажууд ирж суун намайг тэврэв.

Сынри- бие нь яаж байна? Уйдаж байна уу? Ганцаараа байхад хицүү байвал гэрийн үйлчлэгч авах уу? Барселоноос ирсэнээс хойш ажил улам л их болоод байна. Энд тэндээс кинонд тоглох санал нэврүүлэг гээд л. Цаг гаргаж чадахгүй байгаад уучлаарай.

Би- Зүгээрдээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бүх зүйл хэвэндээ орноо эргээд.

Сынри- Хайрт минь би радиогийн нэвтрүүлэг хөтлөж эхлэж байгаа . Долоо хоногт бямба ням гаригт орой 20 цагаас. Сонсоорой.

Би- Өнөөдөр юм байна шдээ. Хоцорлоо аль хэдийн 19 цаг өнгөрч байна.

Сынри- Хайрт минь. Явлаа шүү. Битгий уйдаарай.

Түүнийг явсаны дараа надад хийх зүйл олдсонгүй. Хэсэг байж байгаад утасныхаа радиогоор түүний нэврүүлэгийг сонсохоор тохирууллаа. Ашгүй дөнгөж эхлэж байна.

Нэгэн эмэгтэй- Эрхэм сонсогчидоо өнөөдрөөс эхлэн Сүри надтай цуг Сүригийн цагийг хөтлөх шинэ хөтлөгч ирсэн байгаа. Энэ хүн бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр олныг шуугиулаад байгаа найз бүсгүйнхээ амийг аварсан биг бэнг хамтлагийн гишүүн Сынри.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now