---9р хэсэг---АВРАГДСАН НЬ

115 3 0
                                    

СЫНРИГИЙН ТАЛААС-------

Миний эмэгтэй хулгайлагдаад гурав дахь өдөрөө болж байна. Тэнгэр минь би яагаад түүнтэй цуг сөүлрүү ирээгүй юм болоо? Өөрийгөө зүхэж байна. Яг одоо бид барселонд ирээд буудалруугаа явж байна.

Бүгд л юу ярихаа мэдэхгүй чимээгүй сууцгаана.

Дэсон- Эгчээ Ахаа бүгдээрээ ямартай ч хоол идье. Бидний захиалсан буудлын ресторан давгүй гэж сонссон.

Тэяан- Тийм шүү. Ах эгч та хоёр тайван бай. Олон улсын интерполоор мөрдөгдөж байгаа юм чинь өнөө маргаашгүй л баригдчихна дөө.

Элчингийн ажилтан- Буудлын ресторанд испанид байдаг монголын консулын ажилтан ирнэ.

Мишээлийн аав- Тэгэхээр чи явна гэсэн үг үү?

Элчингийн ажилтан- Үгүй дээ. Солонгос улсад болсон хэрэг болохоор би ч бас шийдэгдтэл нь байлцах ёстой.

Мишээлийн аав- МММ... Энэ барселонд миний нэг танил бий түүнтэй холбоо барих хэрэгтэй юмсан. Гэхдээ одоо хаана явааг нь сайн мэдэхгүй байна. Бид академид хамт сурч байсан юм.

Элчингийн ажилтан- Испаний консулын ажилтан мэдээд өгөх байхаа.

Бид буудалдаа бууж ресторанд орж хооллохоор явав. Тэнд испани дахь монголын консулын ажилтан ч бас ирсэн байлаа.

МИШЭЭЛИЙН ААВ ЭЭЖИЙН ТАЛААС-----

Бид охиноо хайж Испанийн барселон хотод ирчихээд байна. Биднийг залуу байхал хамт тагнуулын академи төгсөж хамт ажиллагаанд явж даалгавар биелүүлж байсан найз маань энд амьдарч байгаа гэсэн түүнтэй уулзах хэрэгтэй байна.

Бид хооллохоор ресторанд орход цонхруу харж суусан нэгэн эрэм танил харагдлаа. Ойртоод үзвэл Дэмчиг маань мөн байна.

(Мишээлийн ээж Бурмаа, Аав Батдорж)

Бурмаа- Дэмчиг!!! Чи мөн үү? Дэмчиг биднийг хүүхдүүдээс зайдуу аваачаад.

Дэмчиг- Тиймээ би мөн.

Бурмаа- Энэ олон жил чамайг яасан их хайваа!

Батдорж- Сүүлд жилийн өмнө чамайг энд байгаа гэж хууччуулаас сураг сонссон.

Дэмчиг- Болсон хэрэгийг дуулсан. Үнэхээр харамсалтай байна. Энд олон мафийн бүлэглэл бий. Ихэнх нь охидын биеийг үнэлүүлдэг зарим нь эд эрхтэний донор болгодог. Би жилийн өмнө л энд консулын газар ажилж эхлэсэн тэрнээс өмнө хувийн мөрөгч хийж амиа зогоож байлаа. Тийм болохоор мафийнханы тухай бага сага мэднэ. Ингэхэд та хоёр одоо ч тагнуулд ажилласаар байгаа хэрэг үү?

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now