5р хэсэг ШУУГИАН

143 4 0
                                    

Тэр намайг яг л жаахан хүүхэд өргөж байгаа мэт хоёр гар дээрээ өргөсөөр гэртээ орлоо. Сандал дээр суулгаад гутлыг минь тайлан дээшээ өндийхөд нь бидний уруул шүргэлцчихлээ. Юу гээчийн хачин мэдрэмж вэ! Гэж бодож дуусаагүй байтал тэр хүзүүнээс минь барин намайг үнсэж эхлэв. Түүний үнсэлт улам ширүүн болж амьсгалахад бэрх боллоо яг л дотроос ямар нэг зүйл гараад зугтах гэж байгаа юм шиг зүрх хурдан хурдан цохилно. Тэр намайг үнссэн чигтээ өргөн орон дээр минь хэвтүүлээд гадуур хувцасыг минь тайлж хүзүү цээжийг минь шуналтайгаар уруулаараа гижигдэж эхлэв. Гэнэт тэр надаас биеэ татан холдож

Сюнри- Үгүй ээ бид чамайг 21 хүртэл чинь хүлээх хэрэгтэй!
Би- Тиймээ тэгэх хэрэгтэй юм байна. Энэ ч бас чухал зүйлсийн нэг!

Сюнри- Намайг уучлаарай хонгор минь! Би хэсэг ухаанаа алдчихсан байж! Одоо унтаж амар даа.

Тэнгэр минь! Саяынх юу байсан бэ? Би 7 сард 21 хүрнэ шдээ!

Өглөө болсон бололтой! Толгой өвдөж байна. Урд шөнө хэт их уучихаж. Нүдээ нээхэд тэр хажууд минь хараад сууж байв.

Би- И Сын Хёнь чи яагаад хэлэлгүй өрөөнд минь ороод ирэвээ !

Сюнри- Унтаж байхдаа чи их хөөрхөн юмаа.

Би- Баярлалаа.

Сюнри- Шүршүүрт орчихоод гараад ир! өглөөний цайгаа ууя!

Биднийг цайгаа ууж суух зуур Жи Ди ТоП хоёр ороод ирэв.

Сюнри- Өглөөний мэнд! Юу болоод ийм эрт ирээв.

ЖиДи- Мэдээ үзээгүй юмуу! Цаана чинь бөөн юм болж байна.

Би гар утасаа гарган мэдээ үзтэл хайлтын нэгт Сюнри би бас Кюн Сугийн сурагтай зурагтай мэдээ байв! Гарчиг нь "Хайрын гурвалжин" ?

Мэдээнд- Эксо хамтлагийн Ди Өү болон Биг банг хамтлагийн Сюнри хоёр энэ охинтой холбоотой гэх утгатай мэдээ байлаа. Ерөнхийдөө миний нэр төрд халдаж намайг муу муухайгаар олонд харуулах гэсэн юм шиг санагдлаа. Энэ мэдээнд Тэяан ч бас холбогдоод амжиж! Хамгийн аймар нь тэд намайг бүр эмнэлэгт хэвсэн тэр өдрөөс эхлээд л дагаж байж! Мэдээний ихэнх нь зураг байв. Тэнд Тэяан манай дотуур байрны үүдэнд намайг тэвэрч байгаа зураг, ухаан алдсан намайг Кюн су тэврээд машиндаа суулгаж байгаа зураг, Сюнри намайг эмнэлэгээс гарахад очиж авж байгаа зураг, сүүлд өчигдөрийн согтуу үед Кюн су намайг сугадаад угаалгын өрөөрүү орж байгаа угаалгын өрөөнөөс гараад Сюнри намайг тэврээд клубээс гарч байгаа бид машиндаа суугаад тэр намайг тэврээд гэрлүү орж байгаа гээд бүх зураг байлаа.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now