Би- Бидний ирсэн энэ газар бол горхи тэрэлжийн сав газар мэлхий хад.
хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанд ихээхэн хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт, мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш мэлхий хадыг Их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж "Мөнгөт цохио, Мөнгөт хад" гэж нэрлэдэг байжээ. Их хааныхаа мөнгө, алт эрдэнэсээ сахин мөнхөд нойрссон хатан нь "Хүүхэн уул" болон Монгол орны эх сайхан байгалийг чимэн сүндэрлэсээр байдаг гэж ярилцдаг.
Тайлбарлаж дуусвуу үгүй юу залуус мэлхий хадруу авирцгааж эхэллээ.
Гэтэл Тэяаны хөл хавцлын завсар хавчуулагдчихлаа! Түүний хөлийг татаж гаргах гэж ТоП, ЖиДи хоёр ноцолдож харин Дэсон аль хэдийн орой дээр нь гарчихсан ганцаараа сэлфи хийж зогсоно. Сюнри удаанаар дээшээ мацсаар. Тэр их эв хавгүй авирч байлаа.
Би- Болгоомжтой! Сюнри хөлөө гэмтээв.
Сюнри надруу эргэж харж байгаад доошоо уначихлаа.
Би- Ээ бурхан минь! Чи зүгээр үү! гэмтээгүй биз!
Сюнри миний гараас барин босоод хувцасаа гөвөн - Зүгээрдээ! Их өндөрөөс унасан биш гайгүй ээ гээд дулаахан инээмсэглэн зогсов.
Түүний энэ инээмсэглэл намайг галзууруулах шахаж байлаа. Би яг л өнчин хайртай учираад түүнийгээ хэлж чадахгүй байгаа жаахан охин шиг л түүнрүү харж зогслоо.
ТоП- Тэяанаа! Зүгээр Сюнритэй доор үлд гээд байхад далжиганаад хүн дагаад байсан
Жи Ди- Сюнри чи сая бас унасан биздээ зүгээр үү!?
Дэсон- Эйшш! Биеэ олигтой аваад явж чадахгүй дандаа бэртэж гэмтэнэ энэ хоёр! Хамгийн бүтэлгүй нь Тэяан чи! Муу эрхийн балай!
Тэяан – Би ямар гацая гэж гацсан юмуу! Чи одоо юу гээд байгаан балиар амиа бодсон юм. Хүний хөл гацчихаад байхад чи японруу Юүкикотой яриад нялуураад байж байсан биздээ!
ЖиДи- Золигнууд чинь цэцэрлэгийн хүүхүүд ч Тэяан Сюнри та хоёроос дээр байх шүү! Үлд гээд байхад үлдэж сур за юу! Нээх сайн авирдаг ч юм шиг.
YOU ARE READING
Хорин насанд ирсэн хайр \Дууссан\
FanfictionАлдартай од Сюнрид дурласан хөтөч охины тухай.