----8р хэсэг---ГЭМТ ХЭРЭГ

131 4 0
                                    

Борооны дараа чийг үнэртээд л баруун салааны зуслан амьдын диваажин шиг. Гадаах саравчинд Сюнри миний толгойг цээжиндээ наан нэг гараараа үсийг минь илбэн нөгөө гараараа гарыг минь дулаацуулана , би түүний цээжинд нялх хүүхэд шиг шигдэн сууна.

Бид өнгөрсөн зүйлсийн талаар юу ч ярилцаагүй ч зүрх сэтгэлээрээ нэг нэгнээ ойлголцож байсан юм. Энэ бүхэн юутай их жаргал вэ?

Сюнри- Хайрт минь даарч байна уу?

Би- Би кофе хийгээд ирье.

Намайг хоёр аяга кофе хийх зуур Сюнри гар утасаараа юуг ч юм оролдоно.

Би- Юу хийж байгаа юм? Зураг авч байгаа юмуу?

Сюнри- Монголын тэнгэр сайхан юм. Хоёулаа хамт энд амьдарчих юмуу бүх зүйлсээ хаяаад. *Инээмсэглэнэ*

Би- Тэгдэг ч юмуу? Хоёулаа хөгширч үхэн үхтэлээ энд амьдаръя.

------ ------ ---- -----

8 сар гарж сургуульруугаа, Сюнрирүү, Сөүлрүү буцах боллоо. Нэг сар гаран гэртээ сайхан амарч хайрт минь ч бас нэг долоо хоног надтай хамт монголд амарсан сайхан амралт боллоо. Одоо эрдмийн жолоо залах зүг буцах боллоо.

ОНГОЦОНД;

Миний дэргэд нэгэн залуу яриа өдөн сууна. Тэр солонгос хүн өөрийгөө сэтгүүлч гэж танилцууллаа. Угаалгын өрөө орчихоод ирэхэд миний сандалны урд ундаа байж байв. Тэр надруу эелдэгээр харан- Өөрийг чинь ундаагаар дайлах гэсэн юм. Би архи хэрэглэдэггүй лдээ. Хэрэвээ чи дарс уумаар байвал захиалж болно шүү.

Би- Үгүй дээ баярлалаа би ч гэсэн ундааг илүү дээр гэж боддог.

Тэр- Хоёулаа ч санал нийлж байна шүү. Сөүлд хаана амьдардаг юм бэ?

Би- Найзынхаа гэрт...

Тэр- Хоёулаа найзууд болох уу? *Эелдэгээр инээмсэглэнэ*

Би түүнд толгой дохисон ч өөрийн эрхгүй нүд анилдаад нойр хүрч эхэллээ.

Тэр- Нойр чинь хүрч байгаа бололтой. Унт унт. Буух дөхөөд ирэхээр би чамайг сэрээе. Тэгээд тэр үйлчлэгчээс хөнжил дэр авч надад өглөө.

Нэг сэрэхэд би онгоцонд биш байв. Толгой хүзүү үнэхээр их өвдөж бас эргэж байлаа.

Би хаана байнаа? Энэ ямар нэг судалгааны газар бололтой эсвэл эмнэлэг ч юмуу. Энд маш их эм ханхалж байна. Намайг хуучны төмөр орон дээр хэвтүүлж хүлээд цагаан даашинз өмсгөөд үсэнд ч бас цагаан цэцэг хатгасан байна. Намайг яах гэж байгаа юм бол?

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now