Бид уйгагүй хичээсэн. Эцэс нь өвлийн дараа хавар ирдэг шиг, борооны дараа нар гарж солонго татдаг шиг, урт шөнийн дараа нар бидэн дээр сайн уу гэж туяагаа тусгадаг шиг...
2 ЖИЛИЙН ДАРАА----
Сынри- Хайрт минь! Бид хоцрох нь байна. Өнөөдөр чиний төгсөлтийн баяр!
Би- Тиймээ гэхдээ чи тэнд байхгүй. " Хошуугаа унжуулах"
Сынри- Мэдээж чиний сүйт залуу дэлхийн од болохоор үнэхээр завгүй... "Инээмсгэлэх"
Би- Зааа..Завгүй ханхүү минь би болчихлоо би явлаа.
Сынри- Хайрт минь машинаа болгоомжтой бариарай... төгсөлтийн баяр дээрээ хөгжилтэй байгаарай " Үнсэх"
Эцэст нь би хоёр жил үхтэлээ хичээсний эцэст тэргэнцэрээс салж чадсан төдийгүй жолооч болсон. Одоо сургуулиа төгсөж байна. Маргааш Юүй Тэяан хоёрын хурим болно, нэг жилийн өмнө Юүкико Дэсон хоёр хуримаа хийсэн тэд одоо хөөрхөн охинтой. ТоП нэг охинтой үерхэж байгаа. Тэр нь миний багын найз Зулаа. ЖиДи ганц бие хэвээрээ л... сонсохнээ энд тэндхийн моделуудтай зугаацдаг бололтой. Гэр бүлийнхэн нь түүнтэй ярилцаад цэрэгт явуулахаар болсон.
Төгсөлтийн баяр дээр----
За ингээд шилдэг оюутан Мишээлийг индэр дээр үг хэлээч гэж урьж байна.
- Өнгөрсөн дөрвөн жил миний бидний хувьд урт аялал байлаа. Би энэ сургуульд суралцсандаа үнэхээр баяртай байна. Надад зааж сургасан багш нартаа баярлалаа. Надад итгэсэнд намайг дэмжсэнд баярлалаа.
Бид танхимаас гаран гадаа ёслолын зураг авхуулахаар гартал гадаа Сын Хёнь хар хүрэм хар нүдний шилтэй гартаа цэцэг барьсаар машиныхаа урд зогсоно. Тэр үнэхээр догь харагдаж байна. Би зурагаа авхуулчихаад түүн дээр гүйн очлоо. Тэр надад цэцэгээ өгөн бэлхүүсээр минь тэврэн
Сынри- Баяр хүргэе шилдэг сурагч минь! " үнсэх"
Би- Юу вэ? Чи бас орж үзсэн юмуу? Чиний гэнэтийн бэлэг ч тасрахгүй юмаа!
Сынри- Ийм хөөрхөн сүйт бүсгүйгээ үг хэлэхийг харах хэрэгтэй шдээ. Явцгаах уу?
Би- Тэгье.
Тэяаны хурим-----
Би- Ах минь! Хуримаа хийж байгаад баяр хүргэе.
Тэяан- Дүү минь! Сургуулиа төгссөнд баяр хүргэе! " Тэврэх"
Би- Юүй хаана байгаа юм?
YOU ARE READING
Хорин насанд ирсэн хайр \Дууссан\
FanficАлдартай од Сюнрид дурласан хөтөч охины тухай.