---13р хэсэг---БАТДОРЖЫН МИШЭЭЛ

111 3 0
                                    

Мишээлийн талаас-----

Би Батдорж овогтой Мишээл. 1997 он төрсөн. Миний бага нас Улаанбаатар хотод Бага тойрогт өнгөрсөн. Намайг дунд ангид ортол манайх бага тойргийн НАХЯамны 41р байранд амьдардаг байлаа.

Манай байрны урд сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй, аав ээж ажилаа тарж ирчихээд надтай тэнд тоглодог байсан.

Аав ээж минь байнга л завгүй би эмээ өвөө дээрээ өссөн хүн. Тэд гэнэт л их завтай болж цэцгийн дэлгүүр ажиллуулж эхлэсэн. Хожим том болоод тэднийг тагнуулд ажилдаг байсныг мэдсэн. Тэр үед надад аав ээжээрээ бахархах мэдрэмж төрж байж билээ.

Цаг хугацаа өнгөрсөөр би том болж ахлах ангиа төгсөөд элсэлтийн шалгалт өгсөн ч ямарч сургуульд тэнцээгүй юм. Энэ явдалаас эхлээд миний амьдрал адал явдалаар дүүрэн болж эхэлсэн. Би нэг жил өнжихдөө солонгос, англи хэл сурч бас давхар хөтөч хийдэг байлаа. Тэр нэг өдөр монголд Биг бэнг хамтлагийнхан ирсэнээр миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Миний мөрөөдөл биелсэн юм шиг санагдаж байсан ч байдал буруугаар эргэж тэдний хоёр гишүүн надад сайн болсон гэсэнээр би ажилаасаа гарах боллоо. Учир нь тэд бол алдартай хүмүүс харин би энгийн нэг охин яавч өөрөөсөө хэд ах од залуутай уулзаад яваад байж болохгүй гэж бодсон.

Тэяан Сынри хоёр надад сайн гэдэгээ хэлсэн. Гэхдээ яагаад надтай ийм зүйлүүд болоод байгаа юм бол гэж зөндөө бодсон ч хариултыг нь олоогүй тэднээс холбоогоо тасалсан. Дахиж уулзахгүй л гэж бодсон ч жилийн дараа тэд дахин гарж ирлээ. Тэр үед би өмнөд солонгосд суралцаж эхэлсэн байсан. Яг энэ үеэс л би Сынрид дурласанаа мэдсэн. Би хараалгаж үзэн ядуулж муугаар хэлүүлж хулгайлуулж бүх л азгүйтлийг туулсан ч тэр миний дэргэд цаг ямагт байсан. Тэр үргэлж намайг хайрлаж байсан. Хэ Римийн тухайд тэр жаахан тайлбарлахад хицүү асуудал болж хувирсан. Эхэндээ тэр бол зүгээр л дүү шиг нь найз гэж би итгэхийг хүссэн ч тэднийг үнсэлцэж байхыг хараад тэнгэр нурах шиг болсон. Гэхдээ Хэ Римийг намайг тэгэж их үзэн ядна гэж би мэдээгүй. Миний бяцханыг үгүй хийтэл миний амьдралын үнэтэй цаг хугацааг бүтэн нэг сараар зогсоотол, намайг нэг сар ургамал шиг эмнэлгийн орон дээр хэвттэл, намайг өөрийгөө алчихмаар санагдтал үзэн ядна чинээ төсөөлөөгүй. Гэхдээ би түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Яагаад ч юм... би түүний гэсэн нандин нэгнийг булаасан юм шиг санагдсан болохоор л тэгэж хүсэж байна. Тэр Сынрид амьнаасаа ч илүү хайртай байсан. Би түүний хайрыг үгүй хийснийхээ төлөөсөнд одоо тэргэнцэр дээрээс хорвоог хардаг болсон. Би түүний сүүлийн итгэл найдварыг салхинд хийсгэснээсээ болоод бяцханыгаа алдсан. Намайг уучилаарай Кан Хэ Рим... Чи бид хоёрын хувь тавиланг хэн ч юу ч өөрчилж чадахгүй.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now