7р хэсэг ---ГЭНЭТИЙН БЭЛЭГ---

155 5 0
                                    

Сюнригийн талаас----

Ээж залгаад Хэ Римийг солонгост ирэх гэж байгаа гэж хэллээ. Хэ Рим бол миний хувьд төрсөн дүүгээс өөрцгүй. Би түүнийг эмэгтэй хүн гэсэн нүдээр хардаггүй ч ээж биднийг гэрлүүлэнэ гэсэн бодолтой явдаг нь намайг айлгадаг. Хэ Римийг хэн болох талаар Мишээлд хэлээгүй л байна. Яаж хэлэх вэ? Буруугаар ойлгочихвол яах болж байнаа?

Бурхан минь! Тэр яагаад ингээд эрт ирчихвээ ядаж солонгост ирээд 7 хонож байж над дээр ирнэ гэж бодож байлаа.

Хэ Рим- Убба! Санасан шүү!

Би-Хэ Римаа одоо бүүр ирсэн үү ? Дахиж явах уу?

Хэ Рим- Убба. Энэ удаад бүүр ирсэн. Би таньтай гэрлэхдээ л гэрлэнэ.

Би- Хэ Рим аа! Би чамайг битгий ингэж ярьж бай гэсэн байхаа! Чи миний охин дүү шиг санагддаг

Хэ Рим- Убба! Саяын охин гэрийн үйлчлэгч чинь юмуу? Арай шинэ менежир чинь биш биздээ?

Би- Хэ Рим аа! Чи хүнтэй ингэж харьцаж болохгүй. Тэр ахын чинь хайртай хүн. Тэрэнтэй муухай харьцаж болохгүй шүү. Ойлгосон уу?

Хэ Рим- Ойлголоо ахаа! Хоёулаа гарж хоол идэе! Өлсөөд байна.

Би- Минаг дуудаад цуг гарая!

Хэ Рим- ... ммм за тэг тэг.

Мина яачихаа вэ? Сонин болчихсон байна. Хэ Римийг хэлэлгүй ирсэнд гомдсон юм болов уу? Эрт харих ёстой юмсан. Очиж Минагаас уучлал гуйх хэрэгтэй юмсан.

Утас дугарна.

Тэяан- Яаа! И Сын Хёнь! Чи хаагуур яваад байгаа юм бэ?

Би- Тэяан аа! Чи Хэ Римийг танина шдээ. Лондонд очиход тосож авч байсан. Тэр охин ирсэн. Түүнтэй хамт хоол идэж байна.

Тэяан- Наадахаа төөрүүлж хаячихаад миний дүү дээр оч! Тэр ганцаардсан шинжтэй харагдаж байна лээ. Ганцаараа аймар их хоол хийж идээд гөлийгөөд сууж байна лээ!!!!

Би- Ямар хоол?

Тэяан- Ямар хоол байдгийн монгол хоол!!! Маш их махтай монгол хоол. Тэр яг л идэж байгаа хоолоо чамайг бас наад хүүхнийг чинь гэж төсөөлөөд идэж байх шиг байна лээ.

Би- Айн ????

Тэяан- Ямартай ч хурдхан харь! Үгүй бол би чамайг өөрийн гараар булшинд чинь хийгээд дахиж наад шуламтай чинь уулзахгүй болгоод өгч болно шүү.

Би- За за ойлголоо.

Энэ бас яачихаа вэ? Сонин болчихож! Тэяан уул нь ингэж хараал хэлдэггүй хүн дээ. Хэ Рим дарсандаа халсан бололтой сонин сонин юм ярьна. Хэ Римийг хурдхан гэрт нь хүргэе!

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now