---12Р ХЭСЭГ---КАН ХЭ РИМ

112 2 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ХэРимийн талаас-----

Миний нэрийг Кан Хэ Рим гэдэг. Гаднаас минь харахад баян цатгалан зовлонгүй харагддаг ч яг үнэндээ тийм биш. Манай аав Seventeen группын захирал харин ээж СынХёнь ахын ээжтэй багын найзууд. Бид бүр багаасаа тавхан настайгаасаа л хамт тоглож хамт идэж хамт инээж өссөн. Хэдийгээр бид 1 нас гарангийн зөрүүтэй ч гэсэн би түүнийг ахаа гэж дуудахад сэтгэлд нэг л өег байдаг. Тэр намайг бүх л цаг үед хамгаалж харж хандаж ирсэн. Ээж аав маань гаднаас харахад л гэр бүл болохоос яг үнэндээ харь элгийн хүмүүс шиг хорин хэдэн жилийг өнгөрүүлсэн хүмүүс. Бусад хүүхдүүдийг ээж аав нь ирж авж байхад намайг ах л ирж авдаг байсан. Урлагийн наадамд эсвэл тэмцээнд оролцоход ээж аав биш ах асрагч эгч хоёр л ирдэг байлаа. Дунд сургуульд байхад ахлах сургуульд ороход сургууль дээрээ оройтоход ах намайг тосож хүргэж өгдөг байсан. Ингэж л би түүнд хайртай болсон юм. Алхам алхамаар бага багаар чимх чимхээр...

Ах бид хоёр айл гэр болж тоглодог байсанаа тодхон санаж байна. Ах нөхөр нь болоод би эхнэр нь болоод л ах надад талбайгаас цэцэг түүж өгөөд "сайн нөхөр эхнэртээ орой бүр цэцэг бэлэглэх хэрэгтэй" гэж хэлээд тоглоомон байшиндаа орж миний тоглоомон аяганаас цай уудагсан.

Харин дараа нь бид нэг сургуульд орж бага анги, дунд анги, ахлах анги гээд л...

Үеийн охидууд алдартай оддын зургийг өрөөнийхөө ханан дээр өлгөж тэднийг шүтэж эхнэр нь болно гэж мөрөөддөг байхад би ахын зургийг тэмдэглэлийн дэвтрийнхээ завсар хийж хадгалаад нууцхан харж хэзээ нэг цагт ахын эхнэр болно тоглоомын амьдралаа жинхэнээсээ бий болгоно, ах ажилаа тарж ирээд надад цэцэг бэлгэлээд намайг үнсэн бид өөрсд шигээ хүү охин хоёртой болно гэж мөрөөддөг байлаа.

Ахлах сургуулийн хоёр дугаар ангид би Лондонруу шилжих болж ах тэр үед надад зориулж дуу дуулж өгсөнийг би мартдаггүй. Лондонд очоод олон залуус хойноос гүйдэг байсан ч өөртөө хуурамч бөгж авчихаад л найз залуу өгсөн гэж хэлээд явдаг байсан. Тэр болгонд хурдан төгсчихөөд ахтай гэрлэнэ гэж л боддог байлаа.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now