Дахин уулзсан нь 3р хэсэг

159 3 0
                                    

1 ЖИЛИЙН ДАРАА----

Би Хангүг их сургуулын компютер програмчлалын ангид элсэж чадсан.

Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөрөө хэрэглээний зардалаа олох ёстой. Би хоёр цагийн ажил хийдэг. Амралтын өдрөөр кофе шопд зөөгч харин ажлын өдрүүдээр хичээлээ тараад КМ бюлдингд цэвэрлэгч хийдэг.

Хичээлээ тараад цагийн ажилдаа ирэн хувцасаа солиод нэг давхарын коридороос цэвэрлэгээгээ эхэллээ. Хаалга нээгдэж салхи салхилна. Хэн нэгэн танидаг ч юм шиг хүн доошоо тонгойн цэвэрлэгээ хийж байгаа миний дэргэд ирэн чимээгүй зогслоо. Би гайхан дээшээ харвал тэд байв. Бурхан минь! Биг бангийнхан! Би сандарсандаа толгойгоороо ресепшины ширээ мөргөчихлөө.

Тэяан- Бурхан минь! Мина уулзалгүй удлаа шүү. Сайн байсан биздээ.

ТоП надруу ширүүн харцаар харан зогсоно. Бүгд намайг тойрон бүчин зогссон болоод ч тэрүү сандарсандаа ч юмуу нүүр минь халуу шатаж байлаа.Тэяанаас бусад нь надруу хөмсгөө атируулсан чигээрээ юу ч дугаралгүй зогссоор.

Би- Сайн уу залуусаа! Ингэж уулзана гэж төсөөлсөнгүй. * Бага зэрэг инээвхийлэв *

Дэсон- Муу охин! Тэгэж сайн хандаад байхад биднийг орхиж явчихаад энд ингээд юу хийж байгаа юм!

Би- Юу хийхэвдээ! Цагийн Ажилаа л хийж байна.

Сюнри надруу тасралтгүй ширтсээр л байлаа.

Жи Ди- Солонгосд ирээд хэр их удаж байгаа юм?

Би- Хоёр сар.

ТоП- Хөөе! Хөтөчөө! Чамаас болоод манай Сюнри хагас жил ямар байдалтай явсаныг мэдэж байна уу.

Би- Уучлаарай ноён Синхён. За б... би ингээд явж ажилаа хийлээ. Хүмүүс хараад байна.

Сюнри миний гарнаас татан өөртөө наан чанга гэгч нь тэвэрлээ.

Сюнри- Санасан! Мина!

Би Сюнригийн гарыг тавиулаад өөрөөсөө холдуулан

- Хүмүүс хараад байна! Бас би ажилаа хиймээр байна! Дараа ярилцая.

Тэднээс холдон явахад хөл минь чичирч хөл алдан унахгүйн тулд цэвэрлэгээний тэрэгнээс тас зуурсаар явлаа.

Ажилаа тараад барилгаас гартал урд Мөнгөлөг өнгийн спорт машины хаалгыг налаад Сюнри зогсож байв. Би яахаа мэдэхгүй балмагдан байтал тэр миний гарнаас татан чирч гулдарсаар машиндаа суулгалаа.

Хорин насанд ирсэн хайр \Дууссан\Where stories live. Discover now