Маргаангүй хос

1.3K 94 0
                                    

Канадын онгоц Сөүлийн нисэх буудалд газардаж Тэкүгийн ах Ким Жундэ ачаагаа чирсээр гарч ирэв.

"Аххх... эх орон минь... Тэкүгийн өвсөн мануухай хаачив" Жундэ амандаа үглэсээр гар утсаа гаргаж ирэн удалгүй буцаан халааслав.

-Ахаа... та сайн явж ирэв үү? Жин үсээ янзалсаар гүйж ирэн ачааг нь гараас нь шүүрэх шахам авахад Жундэ толгой сэгсрэн урд нь гараад :

-Тэкү та хоёр хэр байна. Гомдоож бариагүй биз? Санаж яв. Би чамд дургүй хэвээрээ байгаа...

Дуртай дургүй үгээ зөөсөөр ингэж хэлэхэд Жин хий дэмий толгой дохин инээмсэглэсээр....

"Хүндхэн 2 сар өнгөрөх нь дээ"

Тэд явсаар Аннагийн байшинд ирэхэд Тэкү Анна хоёр аль хэдийн өдрийн хоол бэлдэж тавьсан байх бөгөөд тэднийг орж ирэхэд Тэкү баярлан гүйж ирэн Жундэг тэврэн авч :

"Ахаа... санасан шүү"

Тэр бодсноос хүйтэн ааштай хүн бололтой. Тэкүг зөөлнөөр өөрөөсөө түлхээд :

"Ядарч байхад битгий зүүгдээд бай"

Тэкү гомдонгуйгаар цааш эргэн Аннад :

"Тэр багын л ийм хүйтэн бас зарчимч өндөр шаардлагатай хүн байсан" гэж шивнээд байдлыг зөөлрүүлхээр :

"За ширээнд сууцгаая"

Хоолны турш ямар ч элдэв яриа өрнөсөнгүй. Ингээд зовлонтой өдрийн хоолны цаг дуусч Тэкү Жин хоёр буцах цаг болж Жундэ :

"Ким Согжин. Ажиглаж байгаа шүү"

Түүнийг ингэж хэлэхэд Тэкү даруй Жинээс зүүгдэн :

"Ахаа та битгий хэтрүүлээд бай"

******

"Ахиад сайн танилцая намайг Мин Анна гэдэг"

Анна ингэж хэлээд гар сунгахад Жундэ :

"Ким Жундэ.. Чэн гэхэд болно"

Тэр Аннатай гар барьсангүй ингэж хэлчихээд түүний хажуугаар зөрөн өрөөндөө орон хаалгаа хаагаад удалгүй нээн завсар гаргаж толгойгоо шургуулан :

"Хэт чанга дуу чимээ гаргахгүй байхыг хүсье"

Тэр өөр зүйл хэлсэнгүй буцаан хаалгыг хаахад Анна гайхширч хоцрох нь тэр..

******

Захиралын өрөөнд Анна ууртай гэгч нь шал дэвслэн алхаж ширээний хажууд Кёнсүү , Чанёол , Тэхён ,Тэкү ,Хан А , Жин нар айсан байртай шахагдан зогсоно...

Тэкү түүнийг тайвшруулах санаатай гараа алдлан :

"А...ан...анна.." түүнийг түгдрэнгүй ингэж хэлэхэд Анна ахиад гараа савчин :

"Би тэсэхгүй нь.... Ямар Жундэгийн гэр юмуу?... Миний гэр биз дээ.. Тэгж байхад яагаад би гэртээ чанга дуу тавьж бүжиглэж орилох ч эрхгүй байгаа юм бэ?..." ингэж хэлчихээд буйдан дээр лаг хийтэл суухад тэд алгуур ойртойж Чанёол :

"Хоёрхон сар шдээ"

"Яасан надаас залхаад эхэлчихээ юу та нар"

Бүгд цочин дуу гарсан зүгрүү харвал хаалганы дэргэд Чэн гараа зөрүүлэн зогсоод :

"Юугаа бүлтэртлээ хараав?.. хичээлийн хувиараа авах гэж ирлээ"

Тэкү яаран ширээний нүднээс хавтас гаргаж ирэн Чэнд өгөөд :

"Ахаа битгий буруугаар ойлгоорой"

Чэн үг дуугарсангүй хавтсыг авмагцаа гарч явах нь тэр..

Түүнийг гармагц Анна нүүрээ даран :

"Ашшш... тэр надад бүр дургүй болчихлоо... Ким Тэкү би чамд ямар хэрэг хийгээ вэ?"

Хонх дуугарч бүгд тарцгаан өрөөнд Тэкү Жин хоёр үлдэв.

Жин үсээ илэн :

"Чи ойрд яагаад надтай ийм хөндий байдаг болчихоо вэ?"

Тэкү түүнд тийм ч их анхаарал хандуулсангүй тооны номоо ширтэнгээ :

"Чи Наёнтой цагыг зугаатай өнгөрүүлдэг болсон юм чинь би ч саад болоод яахав дээ"

Жин үсээ илэхээ болин дэргэд нь ирээд :

"Чи муудалцмаар байгаа юм биз дээ?.. Би хэзээ Наёнтай тэгж их маягласан юм? Чи тэгэхэд хамт зугаалганд явсан бол би чамайг л гэх байсан. Би яах юм тэнд оччихоод өнчин мод шиг хамт олноосоо хол байх ёстой байсан юм уу?"

Тэкү сая нэг номноосоо харц салган :

"Одоо тэгээд миний буруу хэрэг үү? За яахав болж байна. Өнөөдөр тусдаа унтаарай"

Тэкү үгээ хэлж дуусгаад сандлаасаа босон гарч яван Жин ганцаар үлдэв.

"Гэрлэлт тийм ч сайхан зүйл биш бололтой"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now