Түр зуурын эвлэрэл

1K 79 1
                                    

Маргааш нар манддагаараа мандана.. Бүсгүйчүүд маань орондоо ганцаар сэрцгээнэ....

Сэрүүлэгтэй цаг 6:00 минутад хангинан дуугарч хамгийн түрүүнд Тэкү сэрэв. Зуршил ёсоороо гараа алдлан хажуудхаа тэмтэртэл ширүүн үс баригдахад гайхаж цочин үсрэн босоод хартал Жин түүний дэргэд жаахан хүүхэд шиг тайван унтана..

"Тэр хэзээ орон дээр гараад ирээвээ?"

Тэкү түүнийг хэсэг ширтэн хайр дүүрэн харцаар ширтэн байтал гэнэт Жин нүдээ нээн хариу ширтээд :

"Бүлцэн нүдээрээ хэр удаан ширтэх гээв?" гэж хэлэн инээд алдахад Тэкү инээн босож түүний дээр гараад :

"Юу гэнээ? Бүлцэн.. тэгвэл бүлцэн нүдтэй хүн яаж уурладгыг хармаар байна уу?" ингэж хэлмэгцээ түүнийг гижигдэж эхлэхэд Жин инээдээ барьж ядан тийчигнэж хормын төдийд Тэкүгийн дээр гараад :

"Мангар.. Хартай...Бүлцэн охин.."

гээд уруул дээр нь шунаглан үнсэж :

"Би чамайг сонгосон. Тиймээс надад битгий эргэлзэж хардаж бай л даа. Тиймхэн юмнаас болж чамтай маргалдах надад хэцүү байна"

Тэкү зөөлөн инээмсэглээд хүзүүгээр нь тэврэн өөртөө ойртуулж үнсээд :

"За тэнэг намайг өршөө хаантан минь"

Жин инээн түүний дээрээс өндийн дэргэд нь хэвтээд урт амьсгаа авахад Тэкү зарөн түүний дээр гарч :

"Бидэнд цаг хангалттай байна гэж бодогдохгүй байна уу?" Гэж зальжин мишээхэд Жин хацрыг нь чимхээд :

"Донтой бяцхан охин" :3

***************

Хан А маш тайвгүйхэн байдлаар сэрэв. Урьд орой нь 3н шил архины ард гарсан учраас толгой нь манаран арай ядан босоод бүлээн шүршүүрт орон сэргэв. Гэсэн ч толгойны өвдөлт нь хэвээр. Өглөөний цай гэж ганц аяга кофе уугаад гарах гэснээ сургууль дээр очоод Чанёолыг харна гэхээс айж байлаа..

"Би магадгүй гүйж очоод тэврээд авбал? Сэтгэлээ барьж дийлэлгүй түүнрүү тэмүүлвэл яана?"

Олон тооны сөрөг бодлоо авч хаяхаар толгойгоо сэгсрээд гэрээсээ гарав.

Сүүлийн 4н жилд анх удаа гэрээсээ ганцаараа явж байгаа тохиолдол нь энэ..

Гэхдээ Хан А Чанёолын машиныг анзаарсангүй. Чанёол холоос Хан А -г гэрээсээ гарч ирэн хэрхэн такси барихыг харан таксины дугаарыг ч тэмдэглэж авав.

**************

"Ямар их чимээтэй юм бэ Мин Анна"

Чэн үглэсээр өрөөнөөсөө гарч ирэхдээ аль хэдийн ажлын хувцас болох бэлтгэлийн хувцсаа өмссөн байх бөгөөд хөх өнгийн хувцас нь түүнд яг цав таарч зохиж байгаа гэж чигтэйхэн...

Анна түүнд харму хэлсэнгүй. Яг аавдаа загнуулж байгаа ахлах ангийн сурагч аятай чимээгүйхэн зогссоор. Чэнийг ширээнд суухад өглөөний цай аягалан урд нь тавив. Цайлж дуусаад Чэн талархснаа илэрхийлээд гархынхаа өмнө :

"Хурдлаачээ бид хоцрох нь" гэхэд Анна гайхаж "Бид" гэж лавлан асуухад Чэн :

"Би машингүй тэгхээр чи л намайг хүргэж өгнө дөөө.. аан тийн бас би эмэгтэй жолоочид итгэдгүй учир би машин барина.. түлхүүр чинь энэ биз"

Чэн тавиураас цэцгэн оосортой хар түлхүүр аван Аннаг хариу хэлхээс өмнө гарч явах нь тэр..

"Бурхан надад тэвчээр хайрлаг"

**********

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now