Ким Жундэ

1.5K 103 2
                                    

Солонгосын хамгийн том ахлах сургууль бол Тэкүгийн нэрэмжит ХАХА ахлах сургууль.

Энд 300гаруй сурагчид байдаг. Босго оноо болон ур чадварын шалгалт өндөр учир 10н хүүхдийн ердөө л 1 нь уг сургуульд тэнцдэг.

Анги бүр 1А , 2Б гэхчилэнгээр өөр бусад сургуулиуд шиг биш. Нэг анги ердөө 10н сурагч байх бөгөөд олон бүлэгтэй.

Энэхүү сургууль 4н давхартай бөгөөд 4 дүгээр давхар тэр чигтээ багш нарын эзэмшлийнх юм.

**Хурлын заал**

Энд хурал болдог гэж бодож байна уу? Үгүй дээ эрхэм уншигч минь энд дайн болдог 😂

-Кёнсүү... Кёнсүү...

Жин яг төв зах дээр явж байгаа мэт чангаар орилоход Кёнсүү дэлгэцрүү ширтэн  видео тоглоом тоглонгоо бүгдэнд нь сонсогдхоор чангаар юу болсныг асуухад Анна :

-Ааш би үхчихлээ.... араа сайн хараарай Хан А очиж байгаа шүү? Сонссон уу? Тэкү..

Тэкү давтамжтай шилээ тайлан толгойгоо сэгсрээд :

-нэмэргүй ээ би үхчихлээ....

Тэдний видео тоглоом сая нэг дуусч тэд өргөн том буйдангаасаа босон хурлын ширээний ард сууцгаав.
Ахлах ангийн жилээс бага зэрэг юмс өөрчлөгдсөн.

Сэүн гадаадруу явсан бол Кёнсүү , Тэхён , Анна , Хан А, Тэкү , Чанёол Жин нараас бусад нь бүгд тал тал тийш бутран алга болцгоосон. Сэүн яваад аль хэдийн 2 жилийн нүүрийг үзжээ... Энэ хуралд хэзээ ч бусад багш нар суудаггүй. Энэ нэг ёсондоо гэр бүлийн хурал гэж хэлж болохуйц.

Тэкү дардаг үзгээ дуугаргангаа :

-за тэгхээр чухал мэдэгдэл хийх гэсэн юм..

Бүгд хийж буй зүйлсээ орхин Тэкүд анхаарлаа хандуулав. Жин ч үл ялиг гайхсан харагдана.

Тэкү ширээ үрчингээ :

-Бидний хуримын 4дөх жилийн ой 2 сарын дараа болно. Тиймээс манай ах Ким Жундэ. Яагаав та нар хуриман дээр харсан л байлгүй. Тэр хуримын ой хүртэл энд тамирын багшаар ажиллана...

Анна бага зэрэг гайхасхийн :

"Гэхдээ Тэкү тэр их ааш муутай санагдсан" гэж хулгасхийн хэлэхэд Тэкү санаа алдан :

"Тиймээ тэр их ярвигтай хүн. Бас тэр Жинд тийм ч дуртай биш. Тэгээд хэн нэгэн нь ахыг хуримын ой хүртэл гэртээ байлгаж тус болооч"

Бүгд зэрэг "АЙН" гэж орилох шахам хэлэн Кёнсүү хамгийн түрүүнд :

"Би ээжтэйгээ амьдардаг. Тиймээс чадахгүй" Тэхён толгой дохин :

"Би бас ээж аавтайгаа" дараа нь Хан А Чанёолын баруун гараас атган дээш өргөж :

"Бид хамт амьдардаг"

Эцэст нь бүгд Аннаруу харахад Анна толгой сэгсрэн :

"Үгүй ээ Жундэ ах их ааштай шдээ" ингэж хэлэн түгдчихэд
Жин инээд алдан :

"За шийдэгдлээ. Би ахыг Канадын онгоцноос тосоод шууд Анна танайд аваачий. Асуудал шийдэгдлээ тарцгаая"

Бүгд зугтах шахам өрөөнөөс гүйн гарч Анна ганцаар уйлагнасаар үлдэв...

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now