3н жилийн дараах тэд.

1.2K 126 13
                                    


"Хүү минь сонссон биз? Чамайгаа Ирён гэж нэрлэнэ гэнээ аав чинь. Аавынхаа хэлснээр заяаны ханьтай учраад жаргаарай үр минь ❤"

********

Тэкү Хан А хоёр ширээний ард бяслаг зүсэн зогсоно. Хан А гартаа зүүсэн шигтгээтэй мөнгөн бөгжөө хараад мишээхэд Тэкү:

"Аль 3н жилийн өмнө авсан бөгжөө одоо хүртэл хараад инээдэг юм уу?" Гэхэд Хан А толгой дохин :

"Чанёол үнэхээр хөгжилтэй. Надад энэ бөгжийг өгөхдөө эхлээд угаалгын өрөөнд орж надруу надтай гэрлээч гэсэн зурвас бичсэн. Би араас нь угаалгын өрөөнд ороход тэр миний гарыг татаж байгаад бөгж зүүлгэснээ чи миний эхнэр шүү гэчихээд зөрөөд гарчихсан" гээд чанга инээхэд Тэкү толгой сэгсрэн :

"Адилхан л романтик зүйлгүйгээр бөгжөө авсан юм байна хоёулаа. Жин надад зүгээр номон дээр бөгжөө тавьснаа гэрлэе гэсэн" гэж шогшироход тэд бие биенээ нудран Ирён чанга чанга хашхиран гэрээр нэг гүйхэд Тэкү хормогчоо тайлан галын өрөөнөөс гарав.

*******

"Ирёнаа жаахан аяар гэм Ханбёлыгоо сэрээх нь" гэсээр Тэкү хүүгээ тэврэн дээш өргөв.

Өнөөдөр бол Ким Ирёны 3н насны төрсөн өдөр. Айдаа тэр аавынхаа шогч үглээ зааг ээжийнхээ хөөрхөн царай ухааныг нь хуу өвчжээ...

Хан А Чанёол хоёр галын өрөөнөөс хундага авчирж байхад Ирён тэндэнд хандаж :

"Хан А эгчээ Ханбёл яагаад тань шиг хөөрхөн биш байгаа юм?" Гэж асуухад тэд инээлдэж Хан А дэргэд нь ирээд Ирёныг хацрыг имэрч :

"Удахгүй том болоод эгч шиг нь хөөрхөн болноо" гээд хацар дээр нь үнсэхэд Ирён ярвайж :

"Яг тань шиг хөөрхөн болох юм бол би гэрлэнээ" гэж хэлээд хөмсгөө өргөн яг аав шигээ царай гаргаад :

"Харин та намайг хуурсан байвал би таньтай гэрлэчихнэ шүү" гэхэд бүгд инээлдэж Чанёол Жин хоёр тэдний дэргэд ирээд Чанёол :

"Энэ хүүхэд ингээл эхнэрт минь шунаад байгаа юм даа.. аав шигээ царай хардаг золиг"

Жиний ширүүн харцтай нүүр тулсан тэрээр амаа хамхив.

Ирён ээжийнхээ өврөөс буугаад үнэгчлэн унтах Ханбёлын хажууд ирж жижигхэн гараас нь атгатал хаанаас ч юм хонхны жингэнэх дуу гарч гэрт байсан бүх хүмүүс амьсгаагаа хүртэл түгжин дуу гарч байгаа зүгрүү анхаарав. Гэвч хонх байх боломж байхгүй шүү дээ.. хэн нэгэн дуугаргаагүй л бол?

Ирён эргэж хараад :

"Ээжээ хонх жингэснээс болоод Ханбёл сэрчихлээ"

Жин Чанёолын мөрнөөс угз татан өөрлүүгээ харуулаад :

"Хүүхдүүдээ сүй тавиулая...."

***********

Үдэшлэгний маргааш тэд Анна Чэн хоёроос урилга авсан учир Канад явах бэлтгэлээ базааж байв. Гэвч бүгд өчигдрийн хонхны дууг бодоостой. Онцгой ач холбогдол өгч байсан нь Жин Тэкү хоёр.

Замын турш Ирён шулганасаар онгоцонд суух хүртлээ шулганав. Онгоц эрчээ аван дээш хөөрөхөд Ирён ээжийнхээ энгэрт шигдэн аавынхаа гараас тас атгаатай..

*********

Хуримын ордны том хаалга цэлийн нээгдэж тэр хаалгаар гол баатрууд маань ээлжлэн гарч ирэн хамгийн түрүүнд хуримын хувцастай Чэн Анна хоёр гарч ирэн тэдний ард хүмүүс эгнэн зогсов..

"1,2,3 дарлаа шүү.. бяслаг гээрэй"

Дууслаа даа бичвэр минь 🌸
Бодсны эцэст 3р бүлэг хийхээ больсныг сонордуулая. Одоо л нэг баатрууд минь жаргаж байхад оролдоод яахав. Гэхдээ удалгүй *Ханбёлын амьдралын 5н алдаа* гэх бичвэрээр ахин уулзацгаая 💓 энэ миний хамгийн хайртай бичвэр боллоо доо би үүнийг бичиж байхдаа маш жаргалтай байсан 💞💞🙆🙆

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now