Хүргэн ах хүчтэй

1K 91 5
                                    

"Өө үгүй ээ.. би Аннаг бэр эгч гэж дуудах ёстой болж байна гэсэн үг үү?"

Түрүүхэн шивэрч байсан бороо хувингаар цутгах мэт асгарч Анна шүхэр болон цувгүй учир яахаа мэдэхгүй сургуулын үүдэнд зогсоно.

"Ашш яах гэж Чэнд машинаа өгч явуулав аа?"

Тэр элдвийг бодох зуураа утсаа халааснаасаа гаргаж ирэхэд цэнэг нь дуусч харласан дэлгэц л түүнийг угтав.

"Гайхалтай" гэж тэр хажууд нь хүн байвал дуулдхаар чанга хэлтэл гэнэт нэг машин хүчтэй дэргэд нь ирж зогсон шалбааг тогтсон усыг өөрлүү нь цацаж орхиход амандаа хараал урсгасаар тэр машинруу харвал өөрийнх нь машин байх ба Чэн цонх нээн :

"Наанаа хонох гээ юу? Суугаач хурдан" гэж захирангуй хэлэхэд Анна хурдхан машинд суув.

"Нойтон үс , хувцас хөндий хүйтэн мэдрэмжгүй залуу. Төгс зохицол байна даа"

Чэн суудлын арлуу гараараа заагаад :

"Тэнд чиний хүрэм байгаа. Хувцасны шүүгээг чинь ухаж байгаад олсон юм" гэхэд Анна ухасхийн хүрмийг авч өмсөөд :

"Ахх одоо л дулаацлаа" гэснээ гэнэт хачин царайлж Чэнрүү хараад :

"Чи арай миний шүүгээг нэг нэгэнгүй үзсэн юм биш биз?" Гэхэд Чэн инээд алдаж толгойгоо хаялаад :

"Чи их цэмцгэр эмх замбараатай хүн байна лээ.. дотуур хувцаснуудаа хүртэл хос хосоор нь ижилсүүлээд эвхэж тавьдаг "

Хэлж дуусаад ахиад л инээд алдахад Анна тэсэлгүй түүнийг цохин Чэн :

"Би машин барьж байна. Осол гаргах чинь дутаа юу?"

Сая нэг Анна цохихоо больж буруу тийш эргэж хараад амандаа үглэсээр....

*******************

Тэкү гартаа жүүс барин цонхоор харан зогсоно. Борооны дуслууд шил цохин чанга дуу чимээ гаргаж тэнгэрт хааяа нэг цахилгаан цахина..

"Юу бодоов гүнж минь"

Жин ингэж хэлээд бэлхүүсээр нь тэврэхэд дан нимгэн цамцных нь булан үрчийж Тэкү таатай гэгч нь инээмсэглээд :

"Зүгээр л.. жин чи хүүхдийн талаар юу гэж боддог вэ?"

Тэкү түүнийг тулгамдаж сандрах байх гэж бодсон ч тийм зүйл болсонгүй. Жин маш тайвнаар :

"Бурхны бэлэг шүү дээ хүүхэд гэдэг чинь. Үнэндээ би эцэг болмоор л байна. Бүр 3н хүүхэдтэй мундаг аав болоод өнөр өтгөн амьдрахыг хүсч байна" гэж хэлэн инээмсэглэхэд Тэкү эргэж харан түүний гараас атгаад :

"Жин би.."

Тэдний яриаг таслан Жиний утсанд дуудлага ирэв.

"Хаяг явуулна тэр газарт хүрээд ир ярих юм байна"

Чэн хэлэх гэснээ хэлчихээд утсаа салгав. Жин хувцсаа яаравчлан өмсөж :

"Хайраа орой ирээд ярилцая тэгхүү ах ир гэнээ" гэхэд Тэкү инээд алдаж :

"Юунаас ч айдаггүй энэ залууг ах ингэтлээ сандраах гэж. Хүргэн ах хүчтэй гэдэг үнэн юмаа"....

***********

Хан А шар айраг уунгаа амттан идэж зурагт үзсээр сууна. Одоохондоо биеийн галбиртаа санаа зовох хэрэггүй гэж бодсон хэрэг. Зурагтаар үдшийн хөтөлбөр гарч Хан А үе үехэн утасруугаа ширтэн санаа алдана...

*********

Чанёол 3н цагын турш Хан А-гийн цонхны дор машинтайгаа зогсож харуулдана..

"Шөнийн 1н цаг болж байхад унтахгүй юмуу"

Тэр итгэлгүйхэн машинаа асаан гэрийнхээ зүг алгуур хөдлөв. Явж байхдаа толиндоо үе үе эргэж харсаар..

*******

"Юу?"

"Орилохоо боль чих дөжрөх нь"

Чэн хайнгадуухан урдах шилтэйгээсээ балгаад :

"Би мэдрэмжгүй хүн. Яаж сэтгэлэж илчлэхээ мэдэхгүй нь" гэхэд Жин :

"Тэгхээр би зөв ойлгосон бол Анна таны анхны хайр байхнээ?"

"Тиймээ яасан ойлгоц муутай золиг вэ чи?" Чэн дуугаа бага зэрэг чангалан ийн хэлээд :

"Чи надад тусла. Тэгвэл яахав чамайг Тэкүгийн хар юм гэдгийг хүлээн зөвшөөрөе"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now