Хүүхэд

1K 85 1
                                    

"Бурхан надад тэвчээр хайрлаг"

*********

Анна Тэкү Хан А гурав захиралын өрөөнд байх бөгөөд Тэкүгээс бусад нь хэцүү байгаа нь илхэн. Хан А үе үе ярвайж толгойгоо барин :

"Үхэх нь.. эрлэг номун хаан хажууд байх шиг л байна"

Анна түүнийг нудран :

"Уух байсан бол хэлэхгүй. Надад уух шалтгаан хангалттай байна. Ким Жундэ" түүнийг исгэрэн хэлэхэд Тэкү шүлсээ залгин нэг сурагч хаалга тогшиход Тэкү босон хаалга нээж өгөн авчирсан паднустай хоолыг нь аван ширээн дээр тавив. Тэгээд :

"Идэцгээ. Хан А чамд зориулж тогооч эгчээр зутан хийлгэсэн" гэхэд Хан А зутанруу нэг Тэкүрүү нэг харан :

"Чи идэхгүй юмуу?" Гэхэд Тэкү толгой сэгсрэхэд Анна :

"Чи ойрд яагаад ийм эмзэг бас хоолны дуршилгүй болчихоов ээ? Нэмээд унтамхай жаахан юм хийгээд л ядардаг болчихсон"

Тэкү утсаа хажуудаа тавин :

"Наадхаараа юу хэлэх гээд байна" гэхэд Анна :

"Чи жирэмсэн юм биш үү? Гэрлээд 4н жил боллоо. Одоо нэг хүүхдийн сураг гаргана байгаа"

Түүнийг ингэж хэлэхэд бүгд гайхширч Тэкү салгалж эхлэв.

Хан А босож Тэкүгийн гараас татан :

"Эмэгтэйчүүдийн эмнэлэг явцгаая" гэж хэлэн тэд явсаар эмнэлэг дээр ирэв.

***********

"Баяр хүргэе Ким Тэкү 3н долоо хоногтой жирэмсэн байна"

Эмчийн өрөөнөөс гарч явахдаа Тэкү гүн бодолд дарагдсан байв. Тэгээд сандал дээр суугаад Хан А Тэкү хоёрт хандаж :

"Түр зуурдаа Жинд хэлэх хэрэггүй шүү. Би ээж болоход бэлэн биш байна" гэхэд тэд гайхаж Хан А :

"Чи яагаад?. Жин эцэг нь мэдэх эрхтэй тэр баярлана" гэж хэлэхэд Тэкү толгой сэгсрэн :

"Хэлэхгүй гэж хэн ч хэлээгүй байна. Хэлнэ.. гэхдээ одоо биш"

"Би айгаад байна. Би ээж болно гэж өмнөн огт бодож байгаагүй. Бэлэн биш байна"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now