Ойлгомжгүй харилцаа

1.1K 84 1
                                    


"Заримдаа холдох хэрэг гарна. Улам ойртохын тулд"

"Гэрлэлт тийм ч сайхан зүйл биш бололтой"

Сургуулын кафед сурагчид цөөн байх бөгөөд тэдэн дунд Хан А Тэкү хоёр шанаагаа тулан бодлогширон сууна...

"Гэрлэлт гэдэг тийм ч амар зүйл биш бололтой. Өмнөн хагас жилд ганц л удаа маргаад дороо эвлэрчихдэг байсан бол одоо долоо хоногт нэг удаа хэрэлдээд эвлэрэх гэж мөн ч их удах юм"

Тэкү ингэж хэлээд санаа алдан ширээгээ бага зэрэг хүчтэй мөргөхөд Хан А :

"Гэхдээ гэрлэхгүй байх ч тийм сайхан зүйл биш"

Тэкү өндийн Хан А -руу нухацтай ширтэн :

"Чанёол одоог хүртэл чамд гэрлэх санал тавиагүй л байгаа юу? Тэр яг юу бодоод байгаа юм бол? Арай ингэж байгаад сална"

Хан А-гийн харцнаас дальдчин Тэкү үгээ залгихад Хан А :

"Бид хоёр урьдынх шигээ халуун дулаан харилцаатай хэвээр байгаа ч надад энэ хангалтгүй байна. Бид хоёр яг хамтран амьдрагчид шиг... Би хуримын даашинз өмсөж гэрлэлтээ ч батлуулмаар байна"

Хан А яг чихэр нэхэж байгаа жаал шиг гонгиноход Тэкү инээд алдаж :

"Чи бид хоёр ч таарчдээ.. Нэг нь гэрлэж чадахгүй асуудалтай нөгөө нь гэрлэлтээс болж хөндийрч байгаа"

Тэдний яриа энэ хүрээд дуусч хонх дуугархад Хан А хичээлээ заахаар жүжгийн танхимруу явав. Харин Тэкү гэртээ харихаар бослоо...

*******

21:00

Хан А сая нэг хичээлээ дуусаж Чанёол түүнийг үүдэнд хүлэээж байв.

Яг урьдынх шигээ..

Яагаад ч юм тэд хоорондоо  дуугарсангүй. Чанёол дуугуй л машинаа барьсаар. Хан А ч мөн адил дуугүй байхаар шийдсэн бололтой. Үнэндээ түүний толгойд маш олон бодол эргэлдэж байсан юм.

Гэрийнхээ гадаа ирмэгц Чанёол :

"Хоёулаа ярилцая Хан А"

Чанёол санаа алдан бүсээ тайлан Хан А-руу нухацтай гэгч нь хараад :

"Хоёулаа түр хугацаанд хол байх хэрэгтэй гэж би бодож байна"

Хан А хэсэг хугацаанд ганц ч үг дуугарч чадсангүй. Тэгээд арөй ядан түүнээс яагаад гэж асуухад Чанёол :

"Нэг зүйлийг шалгах гэсэн юм" гээд ахин :

"Би чамгүйгээр амьдарч чадах эсэхээ мэдмээр байна. Бид хоёрын харилцаа нэг тийм хачин. Хоёулаа ядаж сар харьцахгүй байцгаая. Хэрэв тэр хооронд бидний хайр хөрвөл нэгнээ орхиё"

Хан А ганц ч үг дуугарсангүй дэмий толгой дохин машинаас буухад Чанёол ч даган бууж гэртээ орж ирэн өөрийн гэсэн зүйлсээ цуглуулж энэ хооронд Хан А буйдан дээр ямар ч хөдөлгөөнгүй суусаар..

Чанёол гархынхаа өмнө Хан А-руу харахад тэр нөгөө л хэвээрээ урдхаа ширтэн суусаар..

"Хан А.. У Хан А... Миний хайртай У Хан А.."

Саянаас хойш хоосон оргиж байсан толгой нь гэнэт их бодлоор дүүрч нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Тэр одоо өмнөх шигээ ганцаараа үлдчихлээ..

**энэ үед Тэкүгийнд**

Тэкүг гэртээ ирэхэд Жин аль хэдийн ирсэн байх ба бэлдэж тавьсан хоолоо халаан ширээ засчихаад үг дуугаралгүй унтлагын өрөөний шүүгээнээс дэр хөнжил аван ажлын өрөөндөө оров.

Тэкү яагаад ч гомдож бас уурлаж Жиний араас очиж хэрүүл өдмөөр санагдаж байсан ч тэвчин хоолоо идэх гэсэн ч хоолны дуршил нь хаашаа ч юм алга болсон учир дэмий л хоолны ширээний ард суусаар..

"Яагаад бид ийм байдалд орчихов оо?"

Тэкү хэсэг хугацааны дараа босож Жиний байгаа өрөөнд очиж орвол бүдэг гэрэл асаж өрөөг гэрэлтүүлнэ.. Тэрээр хоолой засаж чимээ өгөхөд Жин хариу дуугарсангүй.

"Тэр унтчихжээ"

Тэкү түүний хацар дээр хөнгөхөн үнсчихээд гаран өрөөндөө орон унтхаар хэвтэв.

"Миний ааш зан яагаад ингэж өөрчлөгдөөд эмзэг болоод байгаа юм бол?"

Маргааш нар манддагаараа мандана.. Бүсгүйчүүд маань орондоо ганцаар сэрцгээнэ....

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now