Аав нь ээжид нь хайртай

1K 88 2
                                    

"Чанни би чамайг санаж байна"

*******

Сургуулиасаа оройхон гарсан учир такси барин шуудхан гэртээ ирэв.
Гэр харанхуй цаанаа л зэврүүн..
Тэрээр явсаар унтраалгаа тэмтчин зочны өрөөний унтраалгыг дартал Жин буйдан дээр гараа салаавчлан сууж байх нь тэр..

"Ээж минь..."

Тэкү ингэж орилоод зүрхээ дарахад Жин түүнрүү харсангүй харин ширээн дээр байгаа урт цагаан зүйлрүү гар сунгаж зааж :

"Чи надад яагаад хэлээгүй юм" гэж зуунги хэлэхэд Тэкүгийн анхаарал тэр зүгт төвлөрч  ширээн дээрх хэдэн өдрийн өмнө итгэж ядан ахиж батлахаар шалгаж байсан жирэмсний сорилыг хараад цүнхээ алдаж ээрэн :

"Б...би.. нө..нөг..нөгөө чамд"

Жин үгийг нь таслаж :

"Миний хүүхэд байтал чи яагаад надад хэлээгүй юм?... чи надад эргэлзээ юу? Намайг чамайг хаячхана гэж бодоо юу?"

Энэ бүх асуултын хариуг өгөх тэнхэл байсангүй. Үнэндээ Тэкүгийн толгойд юу ч бодогдохгүй байх бөгөөд хий дэмий шал ширтэнэ ам нь ангалзана...

Жин босч ирэн түүний өмнө зогсоод :

"Чи надаас салахдаа итгэлтэй байна уу?"

Тэр хөмсөг зангидан хоолойнх нь өнгө шийдэмгий сонсогдоно. Тэкү өмнөх шигээ юу ч хэлж чадсангүй. Жин санаа алдаад :

"За яахав салья чи хүсч байвал. Гэхдээ миний хүүхэд аав нь ээжид нь хайртай.. бүр маш их хайртай гэдгийг хэлээрэй"

Түүний хоолойн өнгөнөөс цөхрөл харцнаас нь гуниг харагдаж Тэкүгийн зүрх хөндүүрлэв.

Жин үнэхээр уурласан бололтой хүнд хүнд гишгэлэн хаалганы дэргэд ирэхэд Тэкүгийн толгойд энэ боломжыг л алдчихвал хэзээ ч ахин Жинийг харж чадахгүй гэсэн бодол харван орж ирээд эргэн гүйх шахам очиж Жиний бэлхүүсээр тэврэн нуруунд нь хацраа нааж :

"Уучлаарай... би айсан.. итгэлгүй байсан... гэхдээ чамд итгээгүйм биш өөртөө итгээгүй... ээж болно гэдэгээс айсан... бас бүгд миний буруу.. чи намайг хэзээ ч эргэлзхээр зүйл хийж байгаагүй ч яагаад ч юм тэр үед би Наёны үгэнд итгэчихсэн... битгий яв.. чамайг явчихвал би хүүхдээ ганцаараа яаж өсгөх юм?.. бас миний тэнэглэлээс болж хүүхдээ аавгүй өсгөмөөргүй байна.."

Тэкү ингэж хэлчихээд нуруунд нь нүүрээ наан чангаар цурхиран уйлж эхлэв.

Жин түүний гараас атган тэврэлтээс нь салаад эргэж нүдрүү нь харан эрүүнээс нь барин өргөж :

"Үүнийг чинь л хүлээж байлаа... бүх үнэнээ хэлж буулт хийхыг чинь.. би ямар тэнэг биш хэзээ ч хүүхдээ орхихгүй.. чамайг намайг зайл гэж хөөсөн ч явахгүй... энд чи бас бидний хүүхэд байгаа"

Жин түүнрүү харан инээмсгэлэхэд Тэкү уртаар санаа алдаж бэлхүүсээр нь тэврээд :

"Би дахиж ингэж алдаа гаргахгүй ээ"

Жин түүний толгойг илэн үсийг нь үнэрлээд :

"Харж л байя. Нэг их царайлаг нөхөртэй ч юм шиг хардаад уурлаж гэнэ золиг чинь.."

Жин инээд алдаад хамрыг нь үрчин уруул дээр нь зөөлөн үнсэв...

**энэ үед**

гадаа сайхан байсан учир Хан А гэрлүүгээ алхаж байлаа. Энд тэндгүй хосууд бас хүүхдүүд. Тэр одоо л нэг тайван амьсгалах шиг..

Түүнийг гэртээ ирэхэд Чанёол машиныхаа хаалгыг налан гараа хүрэмнийхээ халаасанд хийн зогсоно...

Харваас түүнийг хүлээж байгаа нь илт.

Хан А тоохгүйгээр гэртээ орох гэсэн ч Чанёол түүний нэрийг дуудахад тэр эргэж харав.

Чанёол түүнд ойртож зогсоод :

"Түр хугацаанд салий гэж хэлсэн минь би чамгүйгээр амьдарч чадах эсэхээ мэдэх хэрэгтэй байсан болхоор л"

Тэр яг загинуулж байгаа хүүхэд шиг гутлынхаа хоншоорыг ширтэн зогсоно..

Хан А үсээ илэн :

"Тэгээд мэдэж чадав уу?" Гэхэд Чанёол толгой дохиод :

"Чадлаа... би хэзээ ч чамгүйгээр байж чадахгүй юм байна"

Тэр ингэж хэлээд духаа маажихад Хан А санаа алдаж :

"Муу тэнэг. Хүн зовоогоод" гэж хэлэхэд нүднээс нь нулимс урсана.

Чанёол түүнд илүү ойртон тэврээд :

"Би ачаагаа аваад ирсэн. Одоо гэртээ орж болно тэ?" Гэж чихэр гуйж байгаа хүүхэд шиг өхөөрдмөөр хэлэхэд Хан А түүнийг ялимгүй түлхээд :

"Дуртайдаа ирээд дургүйдээ явдаг ямар буудал уу?" гэж хэлчихээд хэлээ гарган гэрлүүгээ гүйн орж Чанёол түүний араас инээсээр ачаагаа чирэн оров.....

"Аз жаргалтай байна"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now