хуримын ойн өдөр

1K 97 3
                                    

"Аз жаргалтай байна"

******

Бүх зүйлс нүд ирмэх зуурт болон Чэн ирснээс хойш даруй 2 сар өнгөрчээ... өнөөдөр бол Тэкү Жин хоёрын хуримын ойн өдөр.

Тэд ойн баяраа даруухан хийхээр төлөвлөсөн учир гэр бүл болон найзуудаа гэртээ урин цайлж өдрийг хөгжилтэй өнгөрөөхөөр шийджээ..

"Хайраа бялуугаа аваад ир"

Гэдэс нь үл мэдэг томорсон гэрийн эзэгтэй тавагтай зууш ширээн дээр тавингаа ингэж хэлэхэд Жин галын өрөөнөөс 4н давхар шоколадаар бүрсэн оройдоо эхнэр нөхөр болон хүүхдийн цагаан шоколадан барималтай бялуу авчран ширээний тэг голд тавиад :

"4н жилийн өмнөх яг энэ өдөр хуримын ордонлуу явж байсан минь тодхон санагдаж байна. Сандраад юм ууж байгаад хүрэмээ норгоод Чанёолын хүрмийг өмсөөд хөх хүрэм хар өмдтэй хуримлаж билээ" гэж нэгийг санасан бололтой инээд алдан нэг гараараа Тэкүг бэлхүүсээр нь тэврээд :

"Харин одоо хуримын ойгоо хийж байна"

Тэд аз жаргалтай харагдана. Жиний нэг гар Тэкүгийн хэвлий дээр тавиатай...

*****

Жин Тэкү хоёр ширээний дээд хэсэгт зогсож Жин хундаганы үг хэлэв.

"Бидэнд маш олон асуудал тулгарсан ч бид гар гараасаа хөтлөөд давж гарч чадсан. Энэ 4н жил бидний хувьд маш том сургамж авсан жил байлаа. Бас хүүхэд гэдэг бэлэг ч авлаа. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж. Хэдхэн жилийн дараа бид 10н жилийн ойгоо хийж байх болно. Тэр үед ч бас та нар ирж бидэнд мэнд хүргээрэй"

Жин үгээ хэлж дуусаад хундагаа өргөн бүгд баярын мишээлтэйгээр хундага тулгацгаав.

Орой болж хүмүүс таран найзууд нь тэднийд үлдэж элдвийг ярилцан дурсамжаа сөхөцгөөнө.
Чэн :

"Би ирэх долоо хоногт Канадруу буцна. Гэхдээ Аннатай хамт"

Бүгд тэр хоёрлуу хачирхсан харцаар харж Анна :

"Чэн намайг хамт яваач гэж хүссэн. Би ч бас түүнтэй хамт явахыг хүсч байна" гээд инээмсэглэн ширээн дээр тавьсан гараас нь атгахад Чэн хариу мишээж :

"Удахгүй хуримын урилга ирэх байх та нарт. Тэр үед Канадад ирээрэй".....

Тэкү ярвайн :

"Би ингээд найзыгаа бэр эгч гэж дуудах ёстой боллоо.." гэж гомдоллоход Анна :

"Би их сайн бэр эгч байх болно Тэкү" 😎

Бүгд инээлдэж аз жаргалтай харагдана..

*******

"Хайраа хоёулаа хүүхэддээ ямар нэр өгөх вэ?"

Тэкү Жиний цээжийг дэрлэн хэвтэхдээ ийн асуухал Жин :

"Ирён... Ким Ирён гэж нэрлэнэ" гээд бахархангуйгаар хэлэхэд Тэкү хөмсгөө өргөн :

"Юу? Гэхдээ эрэгтэй хүүхэд гэсэн шдээ эмч" гэхэд Жин :

"Тэр хамаагүй ээ.. чи Ирёны домгийг мэддэггүй бололтой. Ирён гэж хонх бий. Тэр хонх заяаны ханиуд уулзвал жингэнэдэг юм. Би хүүгээ яг над шиг заяаныхаа ханьтай учраад жаргалтай амьдраасай гэж хүсэж байна".

Жин ингэж хэлж байхдаа инээхээ больсонгүй. Тэкү санаа алдаж :

"Би хүүгээ том болхоор нь аавд чинь хэтэрхий их драма үзүүлснээс болж нэр чинь Ирён болсон гэдгийг тайлбарлах хэрэгтэй болох нь дээ" гэж хэлээд инээв..

"Хүү минь сонссон биз? Чамайгаа Ирён гэж нэрлэнэ гэнээ аав чинь. Аавынхаа хэлснээр заяаны ханьтай учраад жаргаарай үр минь ❤"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now