Ууртай Чэн

956 89 5
                                    

*энэ хоёр салчихвал жин над дээр ирж л таарна. Хүнд хэцүү үед нь алгаа дэлгээд угтхаар намайг гэхгүй яах юм?*

*********

"Ким Тэкү уйлхаа боль одоо"

Хан А ялимгүй захирах аястай хэлсэн ч хоолойн өнгөнд нь гуйх аяс илэрнэ. Тэкү урдах хайрцагтай салфеткаа дуусмагц ахиад нэгийг өгөхийг хүсэв.

"3н хайрцаг салфетка дуусгачихлаа чи авч өгөөрэй"

Түүнийг тоглох аядаж хэлэхэд Тэкү хий дэмий л толгой дохиж нусаа нийнэ.

"Чи жирэмсэн болхоор л энэ зэргийг ингэж хүндээр тусгаж авч байгаа юм" Хан А түүний мөрөн дээр хөнгөхөн алгадаж урьдынх шигээ хамт унтахаар хэвтэн Тэкүг элгэндээ тэврэхэд цаадах нь нялх хүүхэд шир гонгинож байгаад унтах нь тэр.

************

Үүрээр шахам гэртээ иртэл үргэлжид унталгүй хүлээж байдаг эхнэр нь алга. Том жижиг унтлагын өрөө гээд хаана ч алга байх бөгөөд ширээн дээр бэлдэж тавьсан хоол нь хөрчихсөн, гар утасруу нь залгатал салгаатай байх нь гайхшралыг нь төрүүлж магадгүй Хан А -гынд очсон байх гэж өөрийгөө тайтгаруулаад усанд орон хоолоо халааж идчихээд ажилдаа явав.

**********

Тэкүг өрөөндөө сууж байхад Жин орж ирээд өчигдөр хаачсаныг нь лавлахад Тэкү юу ч дуугарсангүй. Жин илүү их юм асууж шалгаахад Тэкү утсаа тавиад :

"Чамайг Пак Наёнтай жаргаж байхад би гэртээ буг болоод байж байх ёстой юу?" гэж ёжлон асуухад Жин :

"Чи юугаа яриад байгаа юм? Солиорчхоо юу?" гэхэд Тэкү мөчөөгөө өгсөнгүй :

"Чи л тэгсэн байх. Нялх амрагтайгаа сайн зугаац би ахиж чамруу залгахгүй болхоор" гээд гарах гэтэл Жин араас нь :

"Болж байна. Битгий залгаарай. Би ч чамайг ойлгохоо больчихож чи ч намайг ойлгохоо больчихож" гэхэд Тэкү байрандаа эргээд :

"Салий гэж байгаа юм биз дээ? Болж байна салая"

Тэр хариу сонссонгүй гарч явахад Жин ганцаараа үлдэв.

''Чи яагаа вэ? Ким Тэкү. Яг яасан болоод ингэж уурлаад. Би ямар буруу зүйл хийгээв?"

****

Тэкү гэртээ харихгүй гэж зөрүүдлэсээр Хан А-г дагаж гэрт нь очив.

Жин ч бас гүрийхээр шийдсэн бололтой Тэкүрүү огт залгасангүй.

Үүнээс хойш 3 хоног өнгөрхөд тэд нийлэх нь байтугай улам хөндийрсөн мэт. Хонгилд таарсан ч танихгүй хүмүүс шиг зөрөлдөнө.

****

"Хөөе Ким Тэкү үнэнээ хэл Жин та хоёр яачихсан юм?"

Тэкүг өрөөндөө байхад Чэн орж ирээд ингэж асуухад Тэкү асуултыг булзайруулж тойруулсан ч Чэн хөмсөг зангидан гараа зөрүүлэн зогсоод байсан учир аргагүйд хүрч бүх үнэнээ дэлгэв.

"Тэгээд л ийм юм болчихлоо"

Сүүлийн өгүүлбэрээ шивнэх шахам хэлэхэд Чэн толгойгоо сэгсрэн :

"Чи Жинээс юу болсныг асууж үзсэн үү?" гэж Тэкүгээс асуухад :

"Үгүй ээ.. ярилцах..."

Чэн түүнийг үгийг таслаад орилох шахам :

"Тэнэг минь хардаад асуух ч сөхөөгүй байсан биз чи л болсон хойно. Тэр өдөр чинь математикийн багш нар 7 хүртэл шалгалтын хуудас зассан. Манай биеийн тамирын секцээс тусламж хүсээд бид бөөндөө засаж байсан юм. Тэгсэн Жин ширээ дэрлээд унтаад өгчихсөн. Яахав урьд өдөр нь жижүүр багш байсан болхоор бид ч унтуулчихсан юм....." гээд дараа нь :

"Тэр хараал идсэн сэгсгэр үнэгийг гэнэтхэн ширээн дээрээс утас халааслаад гараад явахад нь анзаарах байж. Өөрийнх нь л гэж бодсон"

Чэн шүдээ зуунги ингэж хэлэхэд Тэкү хариу хэлж чадсангүй.

"Би ямар тэнэг..."

"Гэхдээ Жин яагаад надаа хэлж"...

Чэн ахиад л үгийг нь таслан :

"Ойлгохгүй байна уу? Тэр чамайг Наёнтай ярьсныг мэдэхгүй дээрээс нь шөнөжин ажиллаад ядарч ирэхэд нь гэртээ байхгүй ширэв татав хийгээд байхаар гомдолгүй яадаг юм"

Тэкү ганц л үг хэлвэл уйлчих гээд бас Чэнийг  илүү уурлуулахгүй гэсэндээ үг дуугарсангүй. Чэн түүнлүү харж хэсэг зогсоод :

"1т чи өнөөдөр гэхэд Жинтэй эвлэр. Би энэ удаад чиний талд орж чадахгүй. Би хүргэн дүүгийнхээ талд орох болно. Чамд Жин шиг сайн нөхөр ахиад олдохгүй.
2т би тэр сэгсгэр үнэгт миний дүүгийн гэр бүлээр оролдохоор яадгыг үзүүлэх болно"

Чэн ингэж хэлчихээд ууртайгаар шал дэвслэн гараад явчихав.

"Бүх юм надаас л боллоо. Би л түргэдчихэж.... одоо яах вэ? Жин чи намайг уучлах уу?"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now