Эхнэр

1K 85 1
                                    

"Би айгаад байна. Би ээж болно гэж өмнөн огт бодож байгаагүй. Бэлэн биш байна"

Эмнэлгээс гарахдаа Тэкү бага зэрэг гуйвж Анна түүнийг түшин машины дэргэд ирэн Хан А-д түлхүүрээ өгөхөд Хан А толгой сэгсэрч :

"Солиороо юу? миний архи хойд туйлын сантад хүртэл үнэртхээр хурц байхад жолоо барь гэнэ шүү"

Анна амандаа юуг ч юм бувтнасаар жолоочын суудалд суун хөдөлгүүрээ асаахад Хан А цонхны шилийг доош нь буулгаж санаа алдах нь өчигдрийн цочролоосоо гараагүй бүр ч улам гүн шигдэж байгааг илтгэнэ.

Харин Тэкү?

Тэр түрүүнээс хойш юу ч дуугарсангүйд Аннагын санаа зовнин үе үе толиндоо харж явна. Уг нь санаа зовох зүйл юу байна? Тэр нөхөртэй. Ямар эцэггүй хүүхэд тээсэн биш. Яг юун дээр алдчихав аа?

Эцэст нь Тэкү сая нэг ам нээж :

"Ахлах сургуульдаа очмоор байна эргээд. Санаа зовох зүйлгүй хариуцлага гэж мэддэггүй үедээ. Би өөрийгөө тийм ч том болсон гэж бодохгүй байна. Тэгж байхад нэмээд хүүхэд. Үнэндээ ээж гэж дуудуулах тийм ч сайхан санагдахгүй нь. Миний хүсэл зорилго яах юм? Хүүхэд төрүүлвэл дор хаяж 3н жил ажлаасаа хөндийрнө. Би магистрын зэрэг хамгаалж их сургуульд багшилмаар байна шдээ?

Саянаас хойш цээжин дээр нь буглаж байсан бодлууд эргээ эвдэн гарч ирэн нулимстай хамт урсаж эхлэв. Тэкү ямар ч хяналтгүй уйлсаар Хан А-г ч бас уруу татаж дөнгөн тэр ч бас асгартал ээрч мууран уйлж эхлэв.

"Бурхныг бодож амаа хамхицгаа.. маргааш дэлхий сөнөнө гээ юу ямар? Үхэл хагацал тохиолдоогүй л бол битгий усан нүдэлцгээгээд бай"

Анна жолоо барингаа ингэж гэнэт орилоход тэд даруй уйлхаа болин чимээгүй байсны эцэст Анна ахин :

"1-т У Хан А. Чанёол чамаас бүрэн салчхаагүй энэ түр зуурынх болхоор сар тэвччих.

2-т Ким Тэкү. Хүүхэд бол бурхны бэлэг. Авхуулна нтр гэсэн яриа байхгүй хэрэв чамайг авхуулчих юм бол Жин хэзээ ч чамайг өршөөхгүй. Чиний эрүүл мэндэд ч муу. Бид чамд Жинд хэлэх хугацааг хангалттай өгөх болхоор тайвшир. Өнөөдрөөс архи дарс шар айраг бэлэн бүтээгдхүүн хориотой. Хан А чи ч бас уруу татаад байв Тэкүг. Хэрэв миний үгийг дагахгүй бол би Чэнд хэлж орхино шүү. Тэр чамайг сургаад өгнө байлгүй гэдсэн дэх хүүхдийг чинь айгаад гарч иртэл нь..."

Хэн нь ч Аннагийн өөдөөс эсэргүүцсэнгүй. Хан А сэргэсэн бололтой толь гаргаж ирэн нүүрээ хараад :

"Тиймээ бид залуу халуухан байна. Өөдрөг байцгаая" гэж хэлээд толин дох дүрсрүүгээ ирмээд инээд алдаж :

"Би Чанниг ахиад өөртөө дурлуулах болно. Би чинь галзуурмаар халуухан бүсгүй шүү дээ"

Бүсгүйчүүд зэрэг инээд алдаж бүгд сэргэсэн нь илт..

Ингээд сургууль дээрээ ирэхэд авто зогсоол дээр Жин Чанёол Кёнсүү гурав зогсох бөгөөд тэднийг машинаасаа буухад тосож ирэн Кёнсүү хаачсаныг нь лавлахад Анна дэлгүүр орсон гэж товчхон хариулав.

"Чи архи уугаа юу?" Чанёол хөмсөг зангидан охиноо загнаж байгаа эцэг шиг төв царайлхад Хан А :

"Хнннн" гэчихээд тэднийг орхин явахад Чанёол өнөөх царайгаа гаргасаар түүнийг булан эргэтэл харж зогсов.

"Пак Чанёол. Чи надтай тогломоор байгаа юм биз дээ? Одооноос би тоглоомыг гартаа авна. Чиний хүссэнээр чамаас холдож өөртөө ойртуулна гэж байхгүй шүү ноён Пак"

Кёнсүү болзоотой гэж хэлэн явсан бол Анна хичээлтэй гэж хэлэн тэднийг орхиж Жин :

"Хоёулахнаа үлдчихлээ.. бас энд сурагчид алга" гэж ёжлон инээхэд Тэкү :

"Юу бодоод байна Ким баг..."

Түүнийг үгээ гүйцээж амжаагүй байхад Жин түүний эрүүнээс татан уруул дээр нь хүчтэй үнсэж зөөлнөөр тэврэнэ.......

"Барьж идэхнээ бүр нэгнийгээ.. Наадхаа гэр орондоо хийж болохгүй байна уу?"

Чэний хоолой тэдний жаргалыг тасалж Жин бантан эргэн тойрноо сонирхон харж :

"Тэр машин ямар дажгүй юм бэ?" гэж яриаг булзааруулахад Тэкү :

"Та ямар мэдрэмжгүй юм бэ?"

Чэн толгой сэгсрээд Аннагийн машинд суухад Тэкү :

"Та яагаад?" гэж гайхан асуухад Чэн :

"Эхнэрийнхээ машиныг унаж болохгүй юу? Хамт амьдранаа гэдэг чинь эхнэр нөхрөөс ялгаа юу байна" гээд зүрхэн уруул гарган инээмсэглэн хурдаа нэмэн зогсоолоос гарч одов.

"Арай энэ хоёр.... Чэн ах дурлачихсан бололтой Аннад"

"Өө үгүй ээ.. би Аннаг бэр эгч гэж дуудах ёстой болж байна гэсэн үг үү?"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now