"Ахх тэр сурагч ах захаа мэддэггүй юм байхдаа"
Анна нэг л мэдэхэд урдах стакантай усаа ууж дуусгасан байх бөгөөд нүүрэнд нь уур хилэн тодроно.
Тэкү инээд алдан :
"Хаха.. чи арай ахыг хардаад байгаа юм биш биз?" Гэхэд Анна улайн түгдэрч :
"Би ямар солиорсон биш. Зүгээр л хамтран зүтгэгчээ хармалсан төдий"
Тэкү өчигдөр оройны Жиний хэлснийг санаж инээд алдахад Анна өөрийг нь шоолж байна гэж бодон түүнрүү муухай харах нь тэр...
*тэр шөнө*
"Юу?..."
"Битгий орилоод бай хайраа.."
"Тэгхээр Анна ахын анхны хайр. Бас тэр одоо ч гэсэн хайртай хэвээрээ тэгээд чамаас тусламж хүссэн?"
"Тэр ахлах сургуульдаа анх Аннаг харсан гэсээн. Тэгхэд та хоёр дунд ангид дөнгөж орж байсан. Тэгээд амралтаараа Канадаас ирэхдээ анх Аннаг хараад тэгээд л дурлачихсан гэнэлээ"
**************
"Инээхээ боль Ким Тэкү" түүнийг ингэж хорсонгуй хэлэхэд Тэкү амаа даран :
"Заза бүсгүй би одоо болилоо"
*****Яг юу болсон бэ гэвэл*****
"Ким Жундэ багшаа би таньд хайртай"
Тугалган цаасаар битүү бүрж жижигхэн туузаар ороосон дөрвөлжин хайрцагтай бэлэг барин зогсох ахлах ангийн охин.
"Уучлаарай гэхдээ чи сурагч харин би багш. Хэм хэмжээндээ байцгаая"
Анна Тэкү хоёрыг 3н давхараас бууж байхад шатны дор Чэн бас сургуулын хамгийн царайлаг алдартай охин Сува нар ярилцаж байхыг нь хараад тэд буланд нуугдаж яриаг чагнан Суваг хэрхэн Чэнд хаягдаж байгааг харан сууна.
*********
"Гэхдээ удаан хугацааны дараа чамайг хэн нэгнийг хардаж байгаад би баяртай байна"
Тэкү ингэж хэлээд инээхэд Анна түүнийг ёврон Хан А-г ирэхэд ярианы сэдэв хүүхэдрүү чиглэв.
Хан А төв царайлан хоолойгоо засаад :
"Чи яагаад Жинд хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй байгаа юм" гэхэд Тэкү санаа алдаж шанаагаа тулаад :
"Ичээд"....
Хоолны заалан хоёр эмэгтэйн гайхширан орилох дуу хадаж бүгд тэр зүгт анхаарал хандуулав.
Тэдний сууж буй ширээний дэргэд Кёнсүү ирээд :
"Багш нар байж намбатай байгаач" гэж намжирдаад явахад тэдний хжн ч тоосонгүй Анна нүдээ бүлтийлгэн :
"Хийхдээ ичээгүй байж хэлэхдээ ичнэ гэдэг"
Энэ удаад Аннагийн зодуулах ээлж байж. Тэкү гараа алдалж байгаад чангахан түүний нуруун дээр алгаа буулгахад хачин чад хийх чимээ гарав.
"Яасан чанга цохидог юм?"
Анна уцаарлангуй хэлэхэд Хан А инээж :
"Аннагийн зөв ичээд байх даа яахав дээ"..
"Хоёр тэнэг. Өөрснөө ийм байдалд орхоороо мэднээ. Ямар эвгүй гэдгийг"
**************
Хичээлийн цаг дуусч сургууль эзгүйрч эхлэв.
Хан А-г хүрмээ товчилсоор гарч ирэхэд Чанёол үүдэнд зогсон түүнийг хүлээж байсан ч тэр тоосонгүй. Түүний хажуугаар зөрөн автобусны буудалруу алхаж Чанёолыг дуудахад нь ч эргэж харсангүй.
"Чанни намайг яг 3н удаа дуудвал би эргэж харна.... 1...2...."
Чанёол түүний нэрийг 2 л удаа дуудав. Хан А санаа алдсаар цааш явсаар.
*********
Тэкү Жин хоёр эрт тарж оройн хоолоо бэлтгэн хоолон дээрээ Анна Чэн хоёрыг урив.
"Энэ уулзалт тэднийг ойртуулна гэж найдая. Би ахаас өндөр оноо авмаар байна"
Жин ингэж хэлэнгээ паста таваглахад Тэкү толгой сэгсрэн :
"Мэдэхгүй ээ. Ах халамжтай ч хүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэчих гээд байдаг хүн. Харин Анна бодит байдлыг л анхаардаг нэгэн" гээд дарсны хундага шилэн шүүгээнээс гаргаж ирэн ширээн дээр өрөв.
Тэдний яриаг хонхны дуу таслаж Жин хаалга нээхээр очин тэднийг гэртээ оруулан хормогчоо тайлахад Чэн :
"Энэ залхуу амьтныг хараад байгаарай нөхрөөрөө хоолоо хийлгэж идээд" гэж үглэхээ мартсангүй.
Тэкү хөмсөг зангидсан бол Жин харин ч магтуулсан мэт мишээн дуу аялан алхана.
**********
Шөнийн 3н цаг. Тас үсэрсэн Аннаг арай ядан өргөсөөр гэртээ орж ирсэн Чэн түүний хүрмийг тайлж эхлэв. Бага зэрэг халамцсан учир толгой нь эргэж байсан ч хяналттайгаа 😂
Хүрмийг тайлж өлгүүрлүү зүглүүлэн шидээд түүнийг түшин явсаар өрөөнд нь орон орлуу хэвтүүлэх гэсэн боловч Анна юуг ч юм амандаа бувтнаж гараа савчин огцом эргэхэд Чэн тэнцвэрээ алдан орлуу унаж удалгүй дээрээс нь Анна нурж ирсэн ч Чэнд түүнийг түлхэх хүч байсангүй. Түлхэхийг ч хүссэнгүй....
"Үүрд ингээд хэвтэхсэн. Аххх Чэн чи ч нялуун залуу юм даа"
YOU ARE READING
*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/
FanfictionАхлах ангиа амжилттай төгсөж амьдралын замд алхаж орсон хүүхдүүд. Бишээ тэд одоо том болцгоосон... Айл гэрийн өрх толгой. Гэхдээ тэд удалгүй гэрлэлт гэдэг тоглоом биш гэдгийг ойлгох болно. Эцэст нь салах уу? нийлэх үү? жич: энэхүү өгүүллэг нь *Болзо...