Сэгсгэр үнэгийн шийтгэл

949 87 6
                                    


"Бүх юм надаас л боллоо. Би л түргэдчихэж.... одоо яах вэ? Жин чи намайг уучлах уу?"

********

Чэн захирлын өрөөнөөс гаран явсаар багш нарын өрөөнд ирэв.

Тэгээд Наёны ширээний дэргэд ирэн ширээний өнцгийг тааруулан суугаад сул унжсан үсийг нь хуруугаараа ороон :

"Пак багшаа.. Хоёулаа хамт үдийн хоол идэцгээе"

Тэр хамгийн сайхан тачаангуй хоолойгоороо үг бүрээ зөөж ядан хэлэхэд Наён ичингүйрэн инээд алдаж :

"Та урьж байгаа юм чинь идэлгүй дээ"

Чэн гараа имрэн дуу гаргаад :

"Болж байна.. үдийн цайны цагаар зогсоол дээр"

*******

Наёныг зогсоол дээр гүйсээр ирэхэд Чэн аль хэдийн ирчихсэн Наёны машиныг налан бугуйн цагаа ширтэн зогсоно.

Наён өнөөх л худлаа инээдээ цацруулж :

"Жаахан удчихлаа" гэхэд Чэн гараа сарвайн :

"Түлхүүрээ"

*******
Тэд явсаар хотын төвийн хамгийн үнэтэй ресторанд 10н хүний порцтой хуурга 3н хүний порцтой шөл бялуу захиалан Чэн хоолноос амсах төдий идмэгцээ :

"Би угаалгын өрөө орлоо" гэхэд Наён шөлнөөс халбагадангаа :

"За" гэж толгой дохин хоол овоолсон ширээнд ганцаар үлдэв.

**********

"Та яг юу хийчхэв ээ?"

Тэкү Анна хоёр зэрэг шахам ингэж асуухад Чэн инээд алдан :

"Тэр үнэг одоо 10н хүний хоол идээд завгүй байгаа" гэж хэлээд ахин инээд алдаж :

"Тэр төлбөрөө бэлнээр төлөх болов уу? Картаар уу?"

******

Хэдэн цагын дараа Наён биеийн тамирын заалан ууртайгаар орж ирэн :

"Чи яаж байгаа юм? Тэгж их хоол захиалчхаад бас болоогүй машиныг минь аваад зугтдаг нь"

Чэн зэвүүнээр инээн :

"Яахав дээ гэнэт гэдэс өвдөөд"

Наён үг хэлэх гэсэн боловч хонх дуугарч энэ цаг дээр хичээлтэйгээ санан түүнрүү муухай харчихаад заалнаас гарахад Чэн араас нь дагасаар 10А гэсэн хаягтай ангируу ороход хүүхдүүд босож зогсон Наёныг үг хэлхээс өмнө Чэн :

"Сууцгаа. Багш нь та нараар өнөөдөр бодлого бодуулна"

Наён түүнрүү гайхаж харж сурагчид ч байраа эзлэн суухад Чэн :

"Та нар ахлах анги учир үүнийг бодуулж байгаа юм. Энэ сургуульд эр эмий хооронд илжиг шиг жороолоод байгаа нэг үл мэдэгдэгч х байна. Түүнийг олцгооё. Өгүүлбэртэй бодлогын нэр нь Сэгсгэр үнэг-Наён" ингэж хэлээд самбар дээр томоос томоор гарчиг тавихад сурагчид инээд алдаж Наён түүний гараас цагаан шохойг булаан авч :

"Юу хийгээд байгаа юм?" Гэж захирангуй асуухад Чэн түүний духруу няслаад :

"Сэгсгэр үнэг минь айлын амьдрал үймүүлэхээ больж үз. Хэрэв дахиад тэгж Жинрүү бух шиг чичирч дайрах юм бол сургуулын дээврээс шиднэ гэж мэдээрэй"

Чэн ингэж хэлчихээд нүүрэндээ мишээл тодруулан хаалгаруу эргэж гараад буцаж орж ирэн түлхүүр халааснаасаа гаргаад арын хогын савруу шидэхэд тэр нь байгаа онож Чэн алгаа ташаад :

"Хөөе чичирдэг үнэгээ тэндээс машиныхаа түлхүүрийг аваарай"

**********

Хоолны зааланд Тэкү Анна Хан А Чэн гурав ширээ тойрон суун Чэн сая болсон зүйлийг тэдэнд ярихад Анна баярласандаа Чэний хүзүүгээр тэвэрч :

"Та хамгийн шилдэг нь" гэж баясан инээхэд Чэн :

"Тэгж их баярлаж байвал надтай өнөөдөр болзоонд яв. Орой 19 цаг гээд зогсоол дээр"

Чэн амьсгаа огт авалгүйгээр ингэж хэлчихээд үсрэн босож заалнаас гүйх шахам гарч одов.

Анна түүний араас ширтэн суусаар...

Хан А Тэкү хоёр нудралцан инээд алдаж :

"Удахгүй ч хуримын урилга авах нь дээ" гэхэд Анна гараа сэгсчин :

"Үгүй ээ.. та хоёрын бодсон шиг биш" гэж чихнийх нь үзүүрээс эхлэн улайв.

"Энэ зүүд үү?"

"За ингээд Чэн ах Анна хоёр учраа олчихлоо... Жин бид хоёр яанаа"

"Чанни би чамайг санаж байна"

*Гэрлэх төлөвлөгөө* /дууссан/Where stories live. Discover now