2-р хэсэг

1.2K 145 12
                                    

Хүмүүсийн орилолдох, чанга дуунаас болон унтаж чадахгүй дэрээ нүүрэндээ наан хоёр тийш харан унтах гэж яаж ч хичээсэн нэг л болж өгсөнгүй.

Өнөөх шинэ хөрш залуугийнд маань үдэшлэг болж байгаа бололтой. Гэхдээ хэтэрхий их чимээ шуугиантай байсан тул намайг хангалттай их уурлуулсан юм. Миний нэг муу зан нь хэн нэгэн намайг нойрноос минь салгахад дургүй ямар их хүрдэг гэж санана.
Жоохон хүүхдээс чихрийг нь булаагаад авчихсан юм шиг аймшигтай гэгч нь уурладаг.

1..2..3...цаг тэвчсэний эцэст тэвчээр алдагдан өнөөх залуун гэр лүү очихоор шийдэн гэрийн зузаан халаадаа өмсөн гадагш гартал хаа сайгүй наргиж цэнгэсэн, уусан хүмүүс харагдах ба зарим нь хэт их уусан бололтой түүний гэрийн хаалганы хажуу дахь саравчин дор хэвтсэн харагдана. Харин нөгөө хэсэг нь цоглог байх ба гартаа улаан өнгийн цаасан аяга барьсан байв. Түүн дотор нь юу байгааг нь сайн тааж мэдэхгүй юм. Ямартай ч амттай нь аргагүй ууж, уухдаа хөмсгөө бага зэрэг зангидах нь согтууруулах ундаа байж магадгүй л юм

Энэ олон хүмүүсийн дунд арай ядан зөрөн явсаар байшин дотор ортол гаднахаасаа илүү аймшигтай орчин угтах нь тэр. Манай хөрш залуу наргих дуртай нэгэн бололтой, маш олон залуус байх ба хэдэн бүсгүйчүүд хөлсөлсөн бололтой тэд нар нь бэлтгэсэн шон дээр бүжиглэн тайчих аж. Харин баян залуучууд нь тэднийг харж нүдээ баясган мөнгөө тэрхүү бүсгүйчүүд рүү хаа хамаагүй цацаж байв. Тэд нь дуртай нь аргагүй баярлан аван дотуур хувцас руугаа хавчуулж буй харагдана.

Үнэхээр заваан юм...над шиг ганцаараа байж нийгмээс өөрийгөө тусгаарлах дуртай хүнд энэ тэс өөр орчин огтоос таалагдсангүй.

Цааш явсаар зочны өрөөнд ортол азаар өнөөх залуу байх нь тэр. Тэрээр уртаас урт ширээн дээр тавьсан жижиг хуванцар савтай зүйлсийг нэг амьсгаагаар уун тэмцээнд оролцож буй аятай, түүнийг тойрон зогсох залуус "Алив ээ, Жимин аа. Одоо хэдхэнийг" хэмээн нэгэн зэрэг орилцгоож байв.

Би хэсэг тэднийг харж зогсоход дуусахгүй шинжтэй байсан тул байдлыг эвдэн түүний гараас атгаад байшингаас гарав. Тэрээр ихэд уурссан харцтай хараад

"Чи чинь мэдрэл юм уу, юугаа хийгээд байгаа юм. Би яг хожихын даваан дээр байхад"

"Ийм байдалд хүргэсэн хүн нь чи байх шүү. Одоохон наад үдэшлэгээ зогсоо, хөрш айлын хүмүүс чинь бүгд амарч чадахгүй хэцүү байхад. Тэглээ ч чи ямар өсвөр насны хүүхэд биш дээ. Наргиж цэнгэхэд хэтэрхий хөгшин биш үү"

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now