4-р хэсэг

1K 133 7
                                    

Jungkook's pov:

Тэхён-ы хаалгыг хэдэнтээ тогштол тэрээр хаалга огт тайлж өгсөнгүй тул зөвшөөрөл авалгүйгээр орон гартаа барьсан цаасаа нэг нэгээр эргүүлэн харан тэдэн лүү харвал

Нүдэндээ ч итгэж чадамгүй зүйл харах нь тэр. Хэрэв би буруу хараагүй бол Тэхён үйлчлүүлэгч болох Жимин-тэй үнсэлцэн зогсож байлаа.

Нүдээ хэдэнтээ нухлан харсан зүйлдээ үл итгэн зогсох би.

"Саад болсонд уучлаарай, энэ тайланг үүдэнд үлдээчихье" гэж хэлэхэд хэн нь ч хариу үл хэлэв. Өнөөх олон цаасыг үүдний тавиур дээр тавиад өрөөний хаалгыг аяархан онгойлгон хаалаа.

Түүний өрөөнөөс гарах тэр агшинд нүднээс минь гэнэтхэн нулимс урсаад эхэлчихсэн юм. Яагаад тэгснийг бүү мэд. Уйлахаа больж чадахгүй нь.

Утсаа гаргаж ирэн Тэхён луу зурвас бичиж үлдээв

<<Уучлаарай, өнөөдөр миний бие тааруухан байгаа болохоор гэртээ харилаа>>

Ажлаас гарахад яг л надад тохирсон уу гэлтэй бүрхэг орчин угтах нь тэр.

Гэр лүү харих замдаа машинаа барихаас татгалзан алхахаар шийдэн

Ирээдүйн тухай, өнгөрсний тухай, түүнтэй өнгөрүүлсэн, ирээдүйн хамтдаа туулна гэсэн төсөөлөл бүрээ эргэн дурсан санан тэр бүх доглол, сэтгэл хөөрлөө сэтгэлдээ тээн гудамжаар гунигтай алхлах би,

Одоо бодох нь ээ, хэзээ ч бүтэхгүй зүйлсийг бодож өөрийгөө догдлуулдаг байж.

Би дэндүү өрөвдөлтэй нэгэн юм. Хүн биш зүгээр л нэг робот залууд дурлаж байдаг...

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now