12-р хэсэг

688 99 1
                                    

Өөдөөс харан суух Жонгүг-ийн нүдэнд нулимс хурж, зангирсан хоолойгоор "Одоо чамд хэр удаан хугацаа үлдсэн юм бэ" хэмээн арай ядан хэллээ.

Надад хэлэх үг олдсонгүй...өөрийгөө зүхэн сууна. Хэрэв би энэ амьдрал гээч зүйлд гарч ирээгүй бол. Жонгүг гэх залуугийн сэтгэлийг хөдөлгөөгүй бол энэ бүхэн арай л өөр байх байсан болов уу.

"Тийм ч удаан хугацаа үлдээгүй ээ, гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй юм. Магадгүй миний таамаглаж буйгаас ч богино хугацааны дараа үгүй болох биз"

"Зохион бүтээгч дээрээ очоод гуйж болохгүй юм гэж үү? Чам шиг ийм төгс бүтээл гаргасан атал яагаад ийм хурдан буцаан авна гэж"

"Мэдэхгүй юм даа. Над шиг роботуудын хувьд үхэх сэхэхээ шийдэж чадах биш"

"Би эсвэл уулзаад үзэх үү? Дахиад хэдхэн өдөр өгөөч гэж" хэмээн нулимстай нүдээрээ ширтэн гараас атгана

"Тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байна. Бид анх бүтээгдэхээсээ эхлээд л хугацаатай байдаг юм л даа. Яг л хоол хүнс шиг. Муудах цаг хугацаа ч бий"

"Үгүй ээ...үгүй. Би чамайг яасан ч явуулж чадахгүй. Явах байсан юм бол яах гэж эргэж ирсэн юм, намайг огт тоогоогүй шигээ тэр чигтээ яваад дахиж ирэхгүй байх чинь яасан юм" хэмээн саяхныг хүртэл бөөгнөрөн байсан нулимс ар араасаа цуван гарч эхэллээ

"Юу ч хэлэлгүй явчихвал чамайг бүр шархлах вий гэсэндээ л тэр. Тиймээс өөр зүйлгүй ээ" гэхэд тэрээр нусаа татан цамцныхаа ханцуйгаар нулимсаа арчаад

"Нэгэнт зогсоох аргагүй л юм бол. Үлдсэн бүх хугацаагаа надтай хамт өнгөрөө. Ажил дээр ч гэрт ч, үргэлж миний дэргэд бай" хэмээхэд би дуулгавартай аргагүй толгой дохилоо.

Жонгүг баярласан уу? Яасан бүү мэд инээмсэглэн намайг тэврэн авав.

Би ч мөн хариу тэвэрлээ....

Хэн нэгнийг тэвэрнэ гэдэг...ялангуяа хайртай хүнээ тэвэрнэ гэдэг энэ дэлхийн хамгийн гайхамшигтай мэдрэмж юм. Үгээр илэрхийлж ч чадамжгүй тийм мэдрэмж.

Энэхүү мэдрэмжийг өшөө олон жил мэдрэхийг хичнээн  хүсэвч чадахгүй нь харамсалтай.

З/т: цөөхөн үгтэй байгаад уучлаарай...хичээлээ давтах зуураа бичсэн болохоор ойлгоорой❤️

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now