Чамгүй өнгөрөх 365 дахь хоногт би урьдын л адил ажлаа үргэлжлүүлэн хийж тасралтгүй амжилт гаргасаар л. Магадгүй чи өдийд миний хажууд байсан бол надаар их бахархах байсан байхдаа.
Миний ямар аз жаргалтай байгааг, ямар их инээж байгааг, ямар их хичээж байгааг минь хараад хацар дээр минь зөөлөн үнсэх байсан тийм үү?
Өнөөдөр их хачин өдөр байсан. Миний санал болгосон төсөл ялалт байгуулж чадаагүй. Уг нь зул сарын энэ өдөр ялалт авчихвал Тэхён-тэй хамт өнгөрүүлсэн бүх газруудаар дахин нэг зочлох гэсэн боловч энэ удаад бүтэхгүй бололтой.
Тэр минь зул сарын баярт их дуртай байсансан.
Харамсалтай нь би дахиад л уйлчихсан. Түүнийг бодох болгонд өөрийн эрхгүй нулимс хацар даган урсаад ирдэг. Хэтэрхий их санасных биз.
Ганцаар өнгөрүүлэх тэр гунигт зул сарын орой үл таних хүн хаалга тогших нь тэр. Ийм орой болсон байхад хэн хаалга тогшдог билээ хэмээгээд хаалганы дурангаар дурандтал улаан хүрэн Post Office гэсэн бичигтэй малгай харагдлаа. Мэдээж энэ шуудан зөөгч байна гэж тайвшраад хаалгаа онгойлтол.
Бурхан минь нүдэндээ ч итгэж чадахгүй таг шууданчийн нүд рүү харан хөлдөх шиг л боллоо.
Бүхэл бүтэн жилийн турш эрэл хайгуул болж, дурсан санасан хүн минь урьдын дулаахан инээмсэглэлээрээ инээмсэглэн нэгэн захиа барьж зогсон намайг угтах нь тэр.Цаг хугацаа зогсчихсон бололтой. Эсвэл би Тэхён-ыг хэтэрхий санасан болоод өөр хүнийг түүнийг гэж андуураад байгаа юм болов уу? Хэтэрхий их уусан нойрны эмийн нөлөөлөл юм болов уу ч гэж бодож үзэв.
Нүдээ нухалж, анивчиж ч үзлээ. Гэвч нүдэнд харагдаж зүйл минь огт өөрчлөгдсөнгүй. Хайрт залуу минь үнэхээр өөдөөс минь харан зогсож байна.
Тийм ээ, би үнэхээр зүүдлээгүй байна.
Жинхэнэ гэдгийг мэдмэгцээ чангаар тэврэн авч
"Яагаад надад юу ч хэлэлгүй явж байгаа юм. Яагаад тийм удаан намайг ганцааранг нь орхисон юм бэ? Би ямар их айсныг мэдэх үү? Чамайг байхгүй юу хийхээ мэдээгүй, амиа ч хорлохыг завдсан" хэмээн уйлж гарлаа.
Гэтэл Тэхён яг л танихгүй хүн шиг аашилж намайг аргадаж, тэврэх бус өөрөөсөө бага зэрэг түлхээд
"Уучлаарай, та хүн андуурсан бололтой. Би танд илгээмж авчрах гэж ирсэн шууданч байгаа юм л даа" гэхэд түүнээс бага зэрэг холдон дахин нэг харлаа.
Гэхдээ миний харсан зүйл өөрчлөгдсөнгүй. Яг л Тэхён байна шүү дээ. Түүний дөлгөөхөн харц, эвлэгхэн зассан тас хар үс, өндөр нуруу гээд л бүгд л түүнийх минь байтал яагаад намайг урьд өмнө нь огт харж байгаагүй хүн шиг аашлаад байгаа юм бол?
"Чи чинь юу яриад байгаа юм бэ? Чи Ким Тэхён мөн биздээ. Миний гурван жил хайрласан тэр залуу мөн гэж хэлээчдээ" гээд цээж рүү нь балбаж гарлаа.
Гэсэн ч тэр залуу доош харан
"Уучлаарай. Би Жон Жонгүг танд энэ захиаг хүргэж өгөх гэж л ирсэн юм. Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа" намайг үг хэлэхийн завдалгүй ийн хэлээд цааш явчихав.
З/т: Робот залуу минь ингээд дуусах болов уу? Цааш үргэлжлэх болов уу? Интоорууд маань юу гэж бодож байна.
YOU ARE READING
ROBOT GUY |season 1 completed|
Romance|mgl| Тэр бол эрдэмтдийн хийсэн хамгийн төгс бүтээл.