10-р хэсэг

827 114 4
                                    

Тэхён-ы талаас:

Урьд шөнө юу болсныг огт санахгүй юм. Нэг мэдэхэд л гэртээ ороод ирчихсэн нэг хүнтэй юм яриад байсан цаашаа юу болсныг бүү мэд.

Ямартай ч толгой хага ташиж байгаа юм шиг л өвдөж байна. Уг нь робот атлаа согтууруулах ундаа хүртэл үйлчилдэг юм байх даа? Яг л жирийн хүн шиг.

Ажилдаа ирэхэд Жонгүг хаашаа явсныг жижүүр хүртэл мэдэхгүй байсан нь гайхалтай.

Өглөө ч тэр, бүр үдийн цайны цагаар ч тэрээр харагдсангүй тул өрөөндөө гийгүүрэн сууж байтал хаалга тогших тэр

Энэ яг Жонгүг байх

Сандал дээрээ тухтай гэгч нь суун хойш налан хоолойгоо засаад "ор, ор" гэхэд хаалга онгойн нэгэн хүн орж ирлээ.

Гэхдээ Жонгүг биш байх нь харамсалтай.

Орж ирсэн хүнийг ажвал намхан, богинохон үстэй бөгөөд сурагчийн дүрэмт хувцас өмссөн байлаа. Удалгүй тэрээр зөөлхөн инээмсэглэснээ

"Таныг Ким Тэхён гэдэг биз дээ, би уг нь танд цаг авсан байсан юм л даа. Үүдэнд туслах чинь харагдаагүй болохоор ороод ирлээ уучлаарай"

"Аан тийм шдээ, манай туслах өнөөдөр амарч байгаа юм л даа. Чи чинь У Сүжин билүү"

"Тийм ээ, та намайг таньж байна гэж үү"

"Тэгэлгүй яахав, надад тийм ч их өсвөр насны үйлчлүүлэгч байхгүй л дээ. Тиймээс санаж байгаа байхгүй юу. За суу л даа Сүжин аа" гэхэд өнөөх охин урдах сандал дээр суув. Би сандалаасаа бага зэрэг урагшлан гараа урдаа аваад

"За тэгээд хайр дурлал, гэр бүл, сэтгэл санаа гээд ямаршуу байна даа. Давгүй юу? Овоо удаан уулзалдсангүй шүү. Өө нээрээ Марк сайн уу? Та хоёр аль хэдийнээ үерхсэн биздээ" хэмээхэд Сүжин-ы царай хормын зуурт хувирч өнөөх цоглог өөртөө итгэлтэй охин урвагар царайлах нь тэр.

"Ойлгомжтой" гэхэд тэрээр гайхан надруу хараад үнэмшилгүй янзтайгаар

"Та надад юу болсныг мэдэж байгаа хэрэг үү"

"Мэдээж хэрэг, чамд юу болсон талаар байгаа байдлаас чинь шууд мэдэгдэж байна. Би чамд хэлсэн дээ, сул талаа хүнд битгий харуул гэж. Тэд чиний сул талыг мэдмэгцээ чамд дээр тоглолт хийдэг юм...Марк-тай муудалцчихаж тийм биз? Өнөөх чинь дахиад л өөр охинтой харьцаад байна уу"

"Танд ийм жижигхэн зүйлсийн төлөө хандаж байгаад уучлаарай. Гэхдээ надад сэтгэлээ нээхээр таниас өөр хүн байсангүй"

"Зүгээр дээ, охин минь. Бид бүгд л өсвөр нас гэдэг зүйлийг давж биш дайрч өнгөрдөг шүү дээ. Намайг эмч гэж харалгүй, ахыгаа байна гээд л бодчих за юу" гэхэд тэрээр толгой дохив

Үнэндээ би өсвөр нас ямар байдгийг ч биеэрээ мэдэрч үзээгүй шд,

"Эхлээд чи надад юу болсныг тодорхой, эхнээс нь эхлээд ярих хэрэгтэй байна. Тэгж байж би чамд тусалж чадна гэдгийг чи мэднэ биздээ. Надад яримаар байна уу"

"Тийм ээ, гэхдээ эхлээд таниас асуух асуулт байна"

"За"

"Таны хувьд хайр гэж яг юу юм бэ? Өөрийнхөө бодлоор хэлж өгч болох уу"

"Мэдээж хэрэг...би бодохдоо хайр гэдэг үгэнд ямарваа нэгэн тодорхойлолт хэрэггүй юм шиг санагддаг юм. Хүн болгон л өөр үзэл бодолтой шүү дээ. Тэднийг ч нэгтгэхэд хэцүү биз. Гэхдээ миний бодлоор хайр гэдэг заавал эд хөрөнгө гэхгүй, уур уцаар хардалт гэхгүйгээр, үргэлж бие биедээ итгэх нь хайрын гол зүйл нь юм болов уу даа. Гол нь итгэл. Хайртай залуу чинь өөр нэгэнтэй дотно байгаа ч чи түүнийг хайрлахаа болиогүй зүгээр л тунирхаж байгаа тийм биз? Хэрэв тийм бол Марк ч мөн адил. Ер нь бол эрчүүд бүгд их шалиг байдаг юм. Ирээдүйн эхнэрээ олтлоо хэдэн ч бүсгүйд хайраа илчилж үерхэж болно...гэхдээ гагцхүү нэг бүсгүй л түүний сэтгэл зүрхэнд нь байдаг юм шдээ. Хэрэв тэр чамд үнэн сэтгэлээсээ хайртай л бол чамайг гомдоож хуурахгүй гэдэгт би итгэлтэй байна...Гэхдээ хүн ер нь хажууд байгаа хүн ээ огт анзаардаггүй юм гэнэ лээ-" хэмээн хоолой зангиран ярихаа зогсоолоо

"Уучлаарай, асуултанд чинь хариулах гэж байгаад хэтэрхий нуршчихлаа"

"Харин танд маш их баярлалаа. Би таныг ийм болохоор чинь л ирдэг юм шдээ"

"За юун дээр зогслоо"хэмээн чухал царай гаргах гэж хичээтэл тэрээр аль хэдийн анзаарчихаж

"Одоо тэр чухал биш ээ...та хэн нэгэнд сайн болж тийм үү? Таны хажууд байсан нэгэн гэхээр...арай Жонгүг ах уу? Аан та хоёр муудалцчихсан юм байна тийм үү? Тэгээд л ах ирээгүй болох нь. Би танд тусалж чадна шүү. Үнэндээ би Жонгүг ахыг маш сайн танина. Манай найзын ах нь байхгүй юу"

Энэ охин миний бодсоноос илүү анхаарал сайтай юм :| ийм байж яагаад надаас зөвлөгөө аваад байдаг байна аа

"Би Жонгүг-ийг дүүтэй гэж мэдээгүй юм байна"

"Аргагүй шдээ, та түүний талаар их бага мэдлэгтэй шүү дээ. Даан ч тийм байх аа, дүү нь Жонгүг ахыг их урвагар царайтай байгаа гээд байсан таниас болсон бололтой. Алив бос! Хурдан Жонгүг ах дээр очъё та хоёрт ярих зүйл их байгаа гэж би мөрийцөхөд ч бэлэн байна"

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now