Тэхён-ы талаас:
Сүжин-ыг дагаж маш олон гудамжны наана цаагуур явсаар гурван давхар өндөр барилгын хамгийн дээд давхарт нь ирэн нэгэн хаалгыг тогшлоо. Бодвол энэ Жонгүг-ийх биз.
Удалгүй нэгэн өсвөр насны хүү гарч ирэх нь түүний дүү нь бололтой их төстэй юм.
"Ах чинь байгаа биз дээ, ахтай чинь хүн уулзъя гэхээр нь би дагуулаад ирлээ" хэмээн Сүжин хэнэг ч үгүй өнөөх хөвгүүнийг түлхэн намайг Жонгүг-ийн өрөөнд оруулаад түгжчихэв.
Тэрээр нуруугаа харуулан хэвтэх аж.
Гэхдээ үнэхээр эвгүй юм. Би Жонгүг-тэй хамт нэг өрөөнд байна шүү дээ...жоохон сандраад байна.
"Яах гэж энд ирсэн юм. Би ажлаасаа гарах хүсэлтэй байгаа болохоор намайг тайван орхи" хоолойг нь сонсвол надад илт уурлажээ
"Юу-у л даа би чамаас уучлалт л гуйх гэж ирсэн юм. Намайг үнэхээр уучлаарай. Би чамд тийм үг хэлье гэж бодоогүй юм шүү. Зүгээр л...чи мэднэ дээ. Би чинь робот тийм болохоор жирийн хүн шиг ялангуяа чам шиг хүнийг хайрлах, энэрэх, халамжлах гэсэн мэдрэмж огт байдаггүй тиймээс л тэгээд хэлчихсэн бололтой. Намайг уучлаач дээ. Бас ажлаасаа битгий гар гуйж байна" гэхэд тэрээр эргэж ч харсангүй
Намайг үгүй болоход ажлыг минь орлох хэрэгтэй шүү дээ, тэр хүнийг би Жонгүг байгаасай гэж хүсэж байна.
"Энэ бүхэн чиний шийдвэр болохоор, ажлаасаа гарах эсэхээ өөрөө мэддээ. За би ингээд явъя даа" хэмээн гарах гэтэл
"Битгий яв. Надтай хамт хэсэг байгаач"
"Мэдээж бололгүй яахав. Надтай ярилцмаар байна уу"
"Тэгье. Энд суучих" гээд орноосоо босож ирээд гараараа орон дээрээ зөөлхөн цохилоо. Би ч дуртай нь аргагүй хажууд нь суутал тэрээр намайг тэврээд авчихав.
Тийм ээ, би одоо түүнээс зугтах эрхгүй.
"Өмнө хэлж байсанчлан би чамд сайн Тэхён аа. Үнэхээр сайн бүр хайртай. Гэхдээ чи энэ бүхнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бололтой тийм үү? Би чамайг бусдаас тэс өөр гэж боддог. Чи бусад роботууд шиг зүрх сэтгэлгүй, мэдрэмжгүй биш шүү дээ. Зүгээр л өөрийгөө тэгж бодоод байгаа юм"
"Тийм биш ээ, Жонгүг. Роботууд чиний бодож байгаагаас тэс өөр. Бид зүгээр л хүн шиг харагдаж буй төмөр. Тэглээ ч би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Өчнөөн олон бодит хүмүүс байгаа атал яагаад зүрх сэтгэлгүй надад сайн болсон гэж? Миний юу нь чамд татагдсаныг би ерөөсөө мэдэхгүй юм"
"Бүх зүйлд чинь, чиний инээмсэглэл, өглөө бүр надруу хардаг тэр харц чинь. Байгаа байдал чинь гээд л чиний гэсэн бүх зүйлд би татагдсан"
"Уучлаарай. Гэхдээ бид бүтэхгүй ээ"
"Яагаад? бүтэхгүй гэх шалтгаан байгаа гэж үү"
"Учир нь...учир нь...би удахгүй дахиж хэзээ ч ирэхгүйгээр холын хол замд явах болохоор"
YOU ARE READING
ROBOT GUY |season 1 completed|
Romantizm|mgl| Тэр бол эрдэмтдийн хийсэн хамгийн төгс бүтээл.