Хэд хоног амарсны эцэст түүний утас дуугарсан нь анхны ажлын санал байсан юм.
"Сайн байна уу? Жон Жонгүг мөн үү"
"Тийм ээ мөн байна. Хэн бэ"
"Би танд ажлын санал тавих гэж залгасан юм аа. Манай xxx компанид яг л тань шиг залуухан эрч хүчтэй ажилчин хэрэгтэй байгаа юм л даа"
"Айн юу? Би тэгэх-ээр сэтгэл зүйчээрээ ажиллана гэсэн үг үү"
"За бараг л...эхлээд та манай компани-д ирэн танилцаад тэгээд гэрээгээ хийж болно оо"
"Мэдээж хэрэг, би хэзээ очих вэ"
"Хэрэв та завтай байвал одоо ч ирж болно оо. Би тан луу хаягаа явуулчихъя"
"За"
"Баярлалаа, удахгүй уулзъя" хэмээн утсаа таслалаа.
Сонссон үл итгэж ятган суух Жонгүг. Өөрт нь ажлын санал ирнэ гэж төсөөлөх битгий хэл мөрөөдөж ч байгаагүй билээ.
Диплом аа авсан өдөр, өдөр бүр л толгойд эргэлдэн өнөөх өөрийг нь мөргөсөн ялдамхан, царайлаг залуу нүдэнд харагдана дахин тааралдах юмсан хэмээн дотроо бодно.
Анхандаа тэрээр үүнд их гайхаж байсан юм, эрэгтэй хүнийг тэгтлээ их бодож байгаагаа очиж очиж ижил хүйстнээ, яагаад нэрийг нь ч үл мэдэх тэр залууг бодоод байгаагаа огт ойлгоогүй юм.
Юу юм бол? Энэ яг ямар мэдрэмж юм бол гэх бодол толгойд нь үргэлж эргэлдэнэ
-
-
-
Гэхдээ Жонгүг хамгийн азтай нь. Ганцхан удаа тааралдсан тэр залуутайгаа дахин тааралдаж бас болоогүй хамт ажиллах гэж байдаг түүнд тэнгэрээс од шүүрсэн мэт л санагдаж байв.Компани-ийн хаалгаар ормогц орчин, барилгаас нь эхлээд түүнд бүх зүйл нь таалагдаж, хамт олны найрсаг байдлаас болоод ч тэр үү. Шууд л зөвшөөрчихсөн.
Зохион байгуулагч түүнийг дагуулан явсаар
сэттгэлзүйч: Ким Тэхён гэх хаалганы хажууд ирцгээн хаалгыг нь тогшлоо."Ороод ирээ" гэх баргил хоолой сонстмогц өнөөх з/б Жонгүг-ийн дотогш орохыг урин орж үзвэл хослол өмссөн залуу өрөөний том цонхоор гадаах орчинг анхааралтай ажин зогсох ба гартаа байгаа аягатай зүйлээс хэд хэд балгалах аж
"Би чамд хэлсэн дээ, эхлээд чиний дор ажиллах хүн. Туслах чинь гэхэд болно байх"
"Аан за" хэмээн эргэж харах үед нь Жонгүг таньсан юм
"Ч-и чинь"
"Дахин уулзана гэж бодсонгүй шүү"
"Тэгэхээр та хоёр бие биенийгээ таньдаг хэрэг үү" гэх менежерийн үг сонстов
"За бараг л, би хэд хоногийн өмнө яарч явж байгаад түүнийг санаандгүй мөргөчихсөн юм л даа" тайвнаар Тэхён гэх залуу хэлэхэд менежер
"За би ингээд явъя даа, сайхан танилцаад. Ажилдаа орцгооно биз"
"За баярлалаа танд"
-
-
Менежерийг гарсан ч би доош харан зогссоор байсанд Тэхён анзаарсан бололтой сандал дээрээ суун намайг урд талын сандалдаа суухыг урьсанд би татгалзсангүй сууж орхив"За тэгээд, сэтгэлзүйч болохоор ирсэн юм биздээ"
"Тийм ээ, гэхдээ би эхлээд таны туслахаар ажиллах хэрэгтэй"
"Би чамайг сайн ажиллавал, сэтгэлзүйчээр ажилд авч болох л юм. Чиний талаар их сонссоон, сургуулиа хамгийн онц дүнтэйгээр төгссөн залуу мөн биздээ"
Жонгүг ичингүйрч, хацарт нь ягаан туяа татсанаа
"Та дэндүү хэтрүүлж байна аа"
"Та гэж хэлэх шаардлагагүй ээ, чи гэхэд л болно"
"За, би ямар ажил хийх үү"
"Өнөөдөртөө хийх ажил байхгүй ээ, ерөнхийдөө миний хажууд хараад. Туслах зүйл байвал туслаад л явчихна"
"Ийм амархан гэж үү"
"Тийм ээ"
YOU ARE READING
ROBOT GUY |season 1 completed|
Romance|mgl| Тэр бол эрдэмтдийн хийсэн хамгийн төгс бүтээл.