Өглөө сэрээд нүдээ нээмэгц түүний цагаахан арьс наранд гялбан, зөвхөн намайг харах нүд нь гэрэлтдэгсэн.
Зөөлнөөр инээмсэглэн, хацар дээр минь үнсээд"Өглөөний мэнд хонгор минь" гэж хэлдэгсэн.
Харин одоо намайг гэх хэн нэгэнгүй, сэрэхэд минь хажууд байдаг дулаахан бие үгүй болж, намайг цоо ширтэн байдаг тэр гайхалтай харц нэг л мэдэхэд дахин үзэгдэхээ больж.
Түүнд уурлан тунирхаж ганцаар унтана гэж томрон орондоо түрүүлж орж хэвтчихээд өглөө түүнийгээ чангаар тэвэрчихсэн сэрдэг байж билээ,
Нэрийг нь ч үл мэдэгдэх дэгжин залуу хажуугаар өнгөрмөгч түүнд
"Чи сая өөр хүн лүү харчихлаа шүү дээ" гэж гомдоллож билээ.Тэхён аа, чи энэ дэлхийн хамгийн хүйтэн сэтгэлтэй хүн гэдгээ мэдэх үү?
Чи гуниж гутарсан хэнбугайг ч ялгалгүй тэрхүү хар бараанаас нь салгадаг хэрнээ намайг яагаад энэ харанхуй газар ганцааранг минь үлдээнэ вэ?
Хэрцгий юм
Надад үнэхээр хайргүй байсан хэрэг үү? Намайг гуйсан болохоор өрөвдөх сэтгэл чинь төрж гунигаас минь салгаж буй дүр үзүүлээ юу? Яг л бусад хүмүүст ханддаг шиг ээ.
-
-
Юмс болгон өөрчлөгддөг. Аз жаргал, уйтгар гуниг энэ тэнцүү байж л амьдралын жинлүүр тэнцдэг юм шүү дээ. Тэдгээрийн аль нэг нь нөгөөхөөсөө хүнд байх л юм бол бүх зүйл утгаа алдаж эхэлдэг.
Үлгэр болгон аз жаргалтай төгсдөггүй шиг.Мөн бүх зүйл удаан тогтдоггүй юм шүү. Аз жаргал ч тэр, уйтгар гуниг ч тэр.
Чи хичнээн их аз жаргалыг мэдрэнэ, удалгүй төдий чинээ зовлон гунигийг мэдрэх болгон. Бүгд ээлжлэн солигдож байдаг учир.
Тиймээс, би чамайг дахин дурсахгүй ээ. Чиний төлөө нулимс дуслуулах ч үгүй. Шалтгаанаа ч хэлэлгүй, сураг чимээгүй гэнэтхэн алга болсонд гомдоллох ч үгүй.
Зүгээр л, хамтдаа байсан тэр хэсэгхэн хугацааг дурсан ой санамждаа хадгалаад, дараа төрөлдөө дахин учрахын ерөөлийг дэвшүүлэн нулимстай нүдээр үдье чамайгаа.
Чи бол миний мэдэх хамгийн гайхалтай робот залуу.
З/т: Өдийг хүртэл уншсан та бүхэндээ маш их баярлалаа❤️
YOU ARE READING
ROBOT GUY |season 1 completed|
Romance|mgl| Тэр бол эрдэмтдийн хийсэн хамгийн төгс бүтээл.