Жонгүг-ийн талаас:
Үнэхээр байж боломгүй юм. Робот атлаа яагаад явах гээд байгаа юм бол? Тэд чинь мөнхийн амьдралтай биш билүү?
Зүгээр л битгий яв тэгэх үү? Хамтдаа удсан ч гэлээ чамайг энхрийлж хайрлах тийм бага хугацаа үлдсэн юм гэж үү дээ?
Зөөлхөн уруулыг чинь ханатлаа үнсээгүй байхад, сэтгэлээ ханатал тэвэрч унтаагүй байхад чи минь явах гэнэ.
Явуулахыг хүсэхгүй байвч явуулахаас өөр аргагүй үлдэх ямар аймшигтай мэдрэмж гэж санана. Мэдэгдэхгүй тэрхүү жоохон хугацаанд түүнийг хайрлаж, энхрийлж, хүрнэ гэдэг ямар хэрцгий гэж санана.
Гарт нойтон оргиход л бодлын ертөнцөөсөө тасран гарч бодит байдалтайгаа эвлэрсэн юм...гэхдээ Тэхён уйлаад байна уу даа?
Тийм ээ. Робот атал тэрээр уйлж байна, яг л хүнийх шиг бүлээн нулимс гарт дусал дуслаар унаж байхыг би мэдэрсэн юм.
"Зүгээр үү, Тэхён аа" хэмээн үл ядмаг толгойгоо өндийлгөтөл тэрээр гараараа улам чанга тэвэрнэ.
"Би одоо л хүмүүсийг яагаад тэврэлдэх дуртайг ойлгож байх шиг. Тэврэлт гэдэг ийм халуун дулаан юм байдаг байх нь ээ. Гуньж гутарсан хэнбугайд ч тэврэлт гэдэг гайхамшигтай зүйлийг бэлэглэх юм бол дорхноо сэргэдэг биз"
"Тэврэлт ийм гайхалтай юм бол үнсэлт бүр ч гайхалтай" гээд түүнийг өөртөө харуулан уруул дээр нь зөөлхөн гэгч нь үнслээ.
Үнэндээ би анхны үнсэлтээ арай өөрөөр төсөөлж байсан ч түүнийг үнсэх гэсэн хүслээ дийлэлгүй ийм үйлдэл гаргачихав.
Түүнд ямар санагдахыг мэдэхгүй юм. Миний хувьд энэ дэндүү чийглэг, торгоос ч зөөлхөн тийм мэдрэмж байлаа.
Түүндээ өгсөн анхны үнсэлт минь.
YOU ARE READING
ROBOT GUY |season 1 completed|
Romance|mgl| Тэр бол эрдэмтдийн хийсэн хамгийн төгс бүтээл.