8-р хэсэг

935 122 5
                                    

Ажил тарахыг тэсэн ядан хүлээн суух залуу Тэхён.
Өдийг хүртэл өөрийгөө ямар ч мэдрэмжгүй нэгэн робот хэмээн бодож байсан нь ч худал байж. Зүрхгүй атлаа Жимин гэх үл таних залуугийн үнсэлтэд догдолсон нь их хачин.

Хэсэг бодолд автан сууж байтал хаалга тогших сонстох нь тэр.

"Орж болох уу? Тэхён аа" гэх Жонгүг-ийн хоолой хаалганы гаднаас сонстлоо

"Болно оо" гэхэд тэрбээр гартаа хэдэн бичиг цаас барьсаар орж ирэх нь тэр.

"Мессэж-ийг чинь сая л харлаа. Бие чинь зүгээр үү" ухасхийн босож түүний хажууд очин царайг нь ажвал нүд нь нилээн бүлцийж, царай нь цонхийжээ

"Одоо зүгээр дээ, өдөр жоохон тавгүйрхээд эм уугаад гайгүй болчихсон"

Жонгүг-ийн хоолой нэг л хэвийн бус. Яг л уйлчихсан хүн шиг хоолой нь чичирж, сул сонсогдоно

"Чи үнэхээр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу" хэмээн нэг гараа духан дээр нь тавьж халуунтай эсэхийг нь үзэх гэтэл Жонгүг миний гарыг өөрөөсөө татан аваад

"БОЛИОЧ! НАДАД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЭХЭЭ БОЛЬ! НАДАД АНХААРАЛ ТАВИХАА БОЛЬ! ГЭЖ БАЙНА" гээд хашхичиж гарлаа.

"Мм, юу уучлаарай. Чамайг зүгээр л халуунтай байгаа эсэхийг чинь шалгах гэсэн юм"

"БИТГИЙ НАДАД АНХААРАЛ ТАВЬЖ БАЙГАА МЭТ ДҮР ЭСГЭЭД БАЙ! ИНГЭХ ТООЛОНД ЧИНЬ ЗҮРХ МИНЬ ХУРДАН ЦОХИЛЖ ЯМАР ИХ ДОГДОЛДОГ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ? ЗҮГЭЭР Л НЭГ ТУСЛАХ. БИ ЧИНИЙ ХУВЬД ЗҮГЭЭР Л НЭГ БИЧИГ ЦААСНЫ ЧИНЬ АЖЛЫГ ХИЙЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЧИНЬ ЗОХИЦУУЛДАГ ЗОХИЦУУЛАГЧ БАС ТУСЛАХ ТИЙМ БИЗ. БИ ЧИНИЙ ХУВЬД ХЭН Ч БИШ" гэх үед түүний нүднээс нулимс дусал дуслаар гаран хацрыг нь норгож байв.

Үнэндээ би юу хийх ёстойгоо мэдсэнгүй. Хүмүүс ийм үед яг яах ёстой байдаг юм бэ? Хэн нэгнийг уурлуулах үед. Гомдоох үед нь яг яавал тайвшрах юм бол?? Үнэхээр мэдэхгүй байна.

Дуугүй доош шал ширтэн зогсоно, жонгүг нулимсаа гараараа арчсанаа

"Гүйцээ, би дахиж ажиллаж чадахгүй нь намайг үнэхээр уучлаарай. Би танд маргааш өргөдлөө бичиж өгье" хэмээн гарах гэхэд нь би гараас нь татан авлаа.

Үнэндээ түүнийг явуулахыг хүсэхгүй байна. Өнгөрсөн цаг хугацаа хором мөч бүрт ганцхан Жонгүг л хажууд минь байсан шүү дээ.

Тэгээд..яагаад ч юм бэ. Би бусад хүмүүс шиг түүний хойно зогсоод бэлхүүсээр нь гараа оруулан тэврээд авчихсан. Яг л хайрт хосууд шиг. Мөрөн дээр нь толгойгоо наан чанга гэгч нь тэврээд авсан.

Жонгүг ч тэвчилгүй дахин нулимс асгаруулан уйлж эхэллээ.

Хүмүүс яагаад уйлдаг юм бол? Гэж битүүхэндээ гайхах юм. Сэтгэл хөдлөлөө гаргаж чадахгүй болохоороо уйлдаг юм байх даа

"Сайн...би үнэхээр чамд сайн юм байна. Өнгөрсөн 3н жилийн турш. Чамайг харах тоолондоо догдолж чамайг надад хүрэх болгонд чинь хязгааргүй ихээр хайрламаар тэр мэдрэмж. Намайг үнэхээр уучлаарай...би зүгээр л чамд дэндүү их дасчихаж. Би мэднэ ээ. Хүн робот залуу-д дурлаж болохгүй гэдгийг мэдсэн атал дурлачихсан"

Үнэндээ би дахин л гацаж орхин үг дуугарсангүй

"Чи ямар нэгэн зүйл хэлэхгүй хэрэг үү"

"УУЧЛААРАЙ"

"тэнэг амьтан үргэлж уучлалт гуйж байх юм"

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now