1-р хэсэг

1.8K 151 18
                                    

Машины хангинах дуугаар унтаж чадалгүй эрт сэрж орхижээ. Нүдээ нухалсаар хөшгөө нээн хартал хажуу байшин эзэнтэй болж байгаа бололтой, маш олон тавилгуудыг хэдэн залуус нааш цааш зөөх аж. Эздүүдийг нь ажвал тийм ч их хүн харагдсангүй. Ганц л залуу харагдаж аж. Харвал надаас арай намхан нуруутай, маш гоё уруултай, царайлаг залуу зогсож байв. Тэрээр тавилга зөөж буй залуус руу гараараа хааш явах зүгийг нь зааж өгөх аж.

Ингээд 10гаруй жилийн турш ямар ч хөршгүй ганцаар амар тайван амьдарсан явдал минь өнөөдрөөс талаар болж чимээ шуугиант тогтворгүй амьдрал болж хувирах байх даа. Магадгүй энэ их сонирхолтой байна байх. Хөршийн энэ залуутайгаа танилцах ч юм билүү.

Хэсэг тэднийг харан зогссоноо удалгүй цааш явж нүүр гараа угаан өглөөний цайгаа уухаар зэхэв..кофе чанагчид кофегаа хийн асаан болох хүртэл нь хүлээн ном уншин сууна. Энэ гэрт кофе чанагчийн дуунаас өөр дуу үл сонстоно. Удалгүй болсон гэх дуут дохио дугарсан нь намайг ухасхийн цочооход хүргэсэн юм. Учир нь би номоо гартаа барин уншаад эхэлчихвэл гарч чаддаггүй юм. Байгаа орчиноо үл мартчихдаг зантай...

Өглөөний цай хөтөлбөр дуусч би гэдэг хүн ажилдаа гарахаар зэхлээ. Шүүгээг онгойлгон нэг аятайхан костюм олж өмсөн гэрээс гарлаа. Намайг гармагц өнөөх тавилга зөөж байсан залуус алга, мөн тэдний машин ч байхгүй байх аж. Машинаа онгойлгон суутал өнөөх царайлаг дажгүй залуу хүртэл гэрээсээ гарч яваа харагдана. Тэр их энгийн хувцаслажээ. Хар жинс мөн түүнд зохицох саарал энгэр нь жоохон задгай сул цамц өмсжээ. Тэр үнэхээр халуухан харагдаж байна. Яг л загвар өмсөж байгаа юм шиг л үсээ хойш нь илснээ машиндаа суугаад яваад өгчхөв. Харин би гэж тэнэг хүн тэр залууг харан ухаанаа алдсандаа ажлаа ч мартаж орхижээ. Сайхны өмнө харц буруугүй ээ гэж.

Ажил дээр ирмэгц туслах маань яаран гүйж ирээд "Та ямар их хоцров  оо, өчигдөр цаг авсан үйлчлүүлэгч таныг хүлээгээд байна" хэмээн хэллээ. Миний энэ тулахыг Жон Жонгүг  гэдэг юм. Тэрээр намайг бодвол их өндөр, ажилдаа ч сайн. Намайг завгүй юм уу, амрах үед миний хийх ёстой ажлыг хийж дуусгадаг үнэхээр сайн туслах.
"Чи надад аяга кофе аваад ирээч. Хар кофе шүү! Чихэргүй"

"За би аваад очъё, харин та бушуухан л орж үз"

"За за ойлголоо гээд байхад даа" нэг юм нэмж хэлэхэд тэр үнэхээр үглээ. Яг л ээж шиг минь байнга үглэж явна гээч.

Ажлыг өрөөний хаалгыг онгойлгон ороод "Үнэхээр уучлаарай, зам их түгжрээд хоцроод ирлээ. Уучлаарай удаан хүлээсэн үү" хэмээн ажлын ширээний урд суух залууг хартал нэг л танил хувцас. Саарал сул цамц, хар жинс. Тэрээр миний үгийг сонссон бололтой эргэж хартал өнөөх залуу яг дүрээрээ сууж байв. Үнэхээр хачин тохиолдол юм шүү. Өнөөдөрхөн ирсэн хөрш маань надад үйлчлүүлэх гээд сууж байдаг.

"Зүгээр дээ, би ирээд тийм ч их удаагүй байна. Гэхдээ сэтгэлзүйч хүний хувьд хоцорно гэдэг жоохон тиймхэн л юм тийм ээ"

"Би уг нь ингэдэггүй хүн л дээ замдаа саатаад" яг үнэндээ би чамайг л харж саатсан шүү дээ. Мэдэж байна уу

"За түргэлж үз, цаг бол алт" гэхэд нь би түргэхэн шиг гар цүнхээ шүүгээ лүүгээ чулуудаад түүний урдах сандал дээр ирж суулаа.

"Аан тийм, та кофе уух уу, цай уух уу"

"За больж үз, чи ямар нэвтрүүлэгт орж байгаа юу" тэр миний бодож байгаагаас муухай ааштай бололтой

"За,за тэгвэл шууд эхэлье. Танд яг ямар асуудал тулгарсан юм бэ"

"Тэр чамд тийм чухал гэж үү"

"Та чинь сэтгэлзүйч дээр ирсэн юм байгаа биздээ"

"ӨӨ тийм л дээ. Шулуухан хэлэхэд бол би эхнэрээсээ салчихсан. Тэгээд одоогоор тусдаа амьдарч байгаа"

"Яг юунаас болоод салчихсан юм бэ"

"Би түүнийг араар нь тавьчихсан юм л даа. Гэхдээ үүнд миний буруу байхгүй. Тэр л өөрөө сүүлийн үед намайг өөртөө ойртуулахгүй байсан. Тэгээд л тэр. Салсанд миний буруу байхгүй байгаа биздээ"

"Гэхдээ ойртуулаагүй гээд, та түүнийг араар нь тавих шалтгаан болохгүй шүү дээ"

"Энэ бүгд миний буруу биш"

"Та эхнэртээ хайртай юу"

"Тэр чамд ямар хамаатай юм. Заза би ер нь болилоо. Сэтгэлзүйч дээр ирнэ гэдэг үнэхээр хэрэггүй байсан бололтой" би ч бас үнэндээ түүнтэй ярилцахыг хүсэхгүй байна.

"За тэгвэл маргааш хүрээд ирээрэй"

"Гэхдээ юу гээч, би чамтай ярилцсанаараа чамайг харснаараа, миний сонирхдог хүний хүйсний чиг хандлага өөрчлөгдөх шиг л боллоо. Үнэндээ та надад таалагдаж байна" гэж хэлэн гарч одлоо.

Муухай болсонд уучлаарай🙏🏻маргааш дахиад засна аа. Гол нь их хичээлтэй байгаа болохоор яарчихлаа.

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now