9-р хэсэг

908 111 3
                                    

Тэхён-ы талаас:

Тэр сая юу гэчихэв ээ? Дурлал гэнэ үү? Сайн гэсэн үү? Энэ яг л кинон дээр гардаг шиг үйл явдал мөн үү?
Эр эм хоёр хүн бие биедээ хайртай гэдгээ хэлээд үнсэлцдэг шиг. Гэхдээ хоёр эрэгтэй хүн хосууд байж болдог юм гэж үү?

Жонгүг-ийг тэврэн тайвшруулж байтал гэнэт утас дуугарав.

"Уучлаарай би гялс энэ дуудлагыг аваад ярьчхаад ирье" гээд түүнээс бага зэрэг холдон зогсоод утсаа авахад нэг л танил хоолой сонстох нь тэр

"Сайн уу сэтгэл зүйч Тэхён. Би өөрийг чинь гэртээ хэр удаан хүлээх ёстой вэ"

"Нээрээ тийм шүү дээ, ажилд дарагдсаар байгаад таг мартчихаж би одоохон очлоо" хэмээн утсаа тастаад Жонгүг руу хартал тэрээр аль хэдийнээ уйлчхаж.

"Чи дахиад л намайг орхиод явах гэж байна тийм үү" гэж хоолой нь зангирна

"Үнэхээр уучлаарай, би чамд тусалмаар байвч яг яахаа мэдэхгүй байна. Чи намайг ямар гэдгийг сайн мэднэ дээ"

"ГЭХДЭЭ чи яг л хүн шиг шүү дээ Тэхён. Чи яг л хүн шиг сэтгэдэг, гаднах төрхөөрөө яг л хүн шиг ялдам зөөлхөн арьстай, мөн яг л эмэгтэй хүн шиг маш гоё үстэй"

"Гаднах төрхөөрөө хүн шиг болох ч. Надад чамд байдаг шиг зүрх байдаггүй өндөр хүчдэлийн цэнэгээр ажилдаг. Мөн чам шиг хүнд дурлах ямар гэдгийг ч мэддэггүй сэтгэлгүй, би зүгээр л төмрөн дээр арьс нөмөрсөн дүр эсгэгч" хэмээн хаалга хүчтэй саван гарч одлоо.

Би түүнд яагаад уурласнаа мэдэхгүй юм. Эмзэг сэдвээр минь хөндсөн болохоор тэр юм болов уу?

Хүн гэдэг үнэхээр ойлгомжгүй ааштай амьтад юм.

Машинаа жолоодон явсаар гэрийн гадаа ирлээ.

Шинээр нүүж ирсэн Жимин гэх залуугийнд дахиад л үдэшлэг болж буй бололтой гадаа нь маш олон машин харагдана.

Өнөөдөр ч бас эрт унтаж чадахгүй нь бололтой.

Цүнхнээс түлхүүрээ олон цоожинд хийтэл өөрөө онгойчих нь тэр.
Гараараа тэмтэчсээр гэрлийн унтраалга дээр дарангуутаа цочиж орхилоо.

Учир нь Жимин гэх залуу буйдан дээр тухлан сууж байв.

"Ямар уддаг юм бэ? Чамайг ямар их хүлээсэн гэж санана" гээд гартаа байх пиво-наас хэд балгалаа

"Ч-ч-и энд яаж орж ирсэн юм"

"Уучлаарай, манаач ахаас гуйж гуйж авсан юм. Одоо бид чинь хөршүүд, мөн өдрийн явдлаас болоод илүү түлхүүр авах нь зөв гэж бодсон юм л даа. Зүгээр биздээ" хэмээн босож надруу ойртон алхана

"Ганцаараа гэхэд үнэхээр тохилог цэвэрхэн амьдардаг залуу юм аа...таалагдаж байна" гэх үед тэрээр аль хэдийнээ хажууд ирэн чихэн дээр амьсгалж байлаа

Би хэдий робот ч гэлээ, энэ үнэхээр эвгүй мэдрэгдээд байна

"Яах гэж орж ирснээ хэлээч дээ тэгээд"

"Аан тийм. Би үдэшлэг хийж байгааг харсан байх тэгээд чамайг урих гэж орж ирсэн юм"

"Урьсанд баярлалаа. Гэхдээ би зугаа цэнгэлд тийм ч дуртай хүн биш л дээ"

"Залуу хүн байна даа жаахан хөгжилдөцгөөе л дөө" хэмээн гараас татсаар гэртээ оруулж ирэнгүүтээ

"За залуусаа манай хөрш танилцаарай. Мундаг сэтгэлзүйч Тэхён. Сайн уулгаарай за юу" хэмээн хашхирахад хэдэн залуус ирж сугадаж аваад том буйдан дээр суулган виски хундагалж өглөө

"Уучлаарай, би ууж чаддаггүй юм аа. Шууд тасарчхаж мэднэ"

"Зүгээр уу" гэсээр байгаад нилээн хэдэн хундага уусан ч зүв зүгээр байсанд тэд их гайхаж орхив

Аргагүй шүү дээ робот юм чинь

Жимин-ы талаас:

Нялх амьтан юм байх гэсэн чинь эр хүн шиг сайн даах юм гээч.

Сонирхол татаж байна шүү. Тэхён

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now