15-р хэсэг

675 97 2
                                    

Жонгүг-ийн талаас:

Нүдээ нээн хартал би гэртээ биш өөр нэгэн газарт байх нь тэр. Хүзүү минь хөндүүрлэн өвдөж хөдөлгөх гэтэл нэгэн зүйл тээглэсэн нь хүзүүг минь тойрон цагаан өнгөтэй нэгэн хамгаалалт хийсэн байх аж.
Нүдээ өөр тийш гүйлгэн гараа хартал хоёр дусал залгасан байв.

Сүүлд санахад би Тэхён-тай хамт байсан шүү дээ, тэгээд....тэгээд яг юу болсон юм болоо. Аан тийм машин бидэн лүү маш хурдацтай ирж байсныг хараад би Тэхён-ыг түлхээд өөрөө зам дээр үлдчихсэн. Өөр юу ч санахгүй юм.

Намайг ухаан ормогц сувилагчид мэдээлэл очсон бололтой цагаан халаат өмссөн бүсгүй орж ирэн дусал шалгаснаа.

"Сайн байна уу, Намайг Ким Юүни гэдэг. Таныг асарч буй сувилагч. Бие нь яаж байна. Одоогоор хаана өвдөж байна" хэмээн зөөлнөөр асуутал би хариулах гэсэндээ амаа хөдөлгөтөл хөндүүрлэж ойлгож ярихад хүндрэлтэй байв.
Намайг нүдээ эргэлдүүлэн сандарч буйг сувилагч сая л нэг анзаарсан бололтой гэмшингүй царайлаад

"Үнэхээр уучлаарай Жон Жонгүг. Таныг хүзүү болон эрүүндээ гэмтэл авсныг мартаж орхиж. Та миний яриаг ойлгож байгаа бол хуруугаа хөдөлгөж дохио өгөөрэй" гэхэд нь би зүүн гарынхаа эрхий хурууг хөдөлгөв. Үүнийг харсан сувилагч мишээгээд

"Сайн байна. За би танд юу тохиолдсоныг хэлээд өгье. Та 10хоногийн өмнө авто замын ослоор энд ирсэн. Таны эрүү болон хүзүүний яс гэмтэж мөн зүүн хөлний зөөлөн эд гэмтсэн байгаа, дотуур цус алдалт байхгүй, харин та унахдаа баруун гараа дараад унасан болохоор яс нь бага зэрэг цуурсан байгаа" хэмээн тайвнаар хэлэв.

"Та сандрах хэрэггүй ээ, маргаашнаас хэвийн ярьж болох болохоор аль болох тайван байхыг хичээгээрэй" гэж хэлээд гараад явчихав.

Авто осол гэнэ ээ, тэгээд Тэхён хааччихсан
юм бэ? Арай надад хэлэлгүйгээр алга болчихсон юм биш байгаа.

Чи хаана байна аа.

ROBOT GUY |season 1 completed|Where stories live. Discover now