0|1 That guy i don't like

16K 538 38
                                    

[EDITED]

Yeonjoo's P.O.V

"Тэр Жимин явж байна."

"Зүгээр алхаж байхдаа ч яаж ийм сэтгэл татам байж чаддаг байна аа?"

"Царайлаг юмаа"

Сургуулийн коридорт гадилтай сүү уунгаа Мисүтэй хамт зогсож байтал охидууд тайван ч зогсуулчихгүй хашхирч, чих өвтгөмөөр чанга ярьж эхэлцгээв. Чихэнд хэтэрхий чийртэй байсан тул аргагүйн эрхэнд анги руу буцаад орлоо.

Энэ охидууд яагаад зугаа цэнгэл хөөдөг, өөрийг нь тоглоод л хаях залуугийн араас үхэн хатан гүйдэг байнаа? Жоохон үнэ цэнэтэй байж болдоггүй юм байхдаа?

Гадилтай сүүгээ уусаар суудалдаа суутал урд Мисү хүрч ирэн суулаа.

"сая Пак Жиминийг харсан уу?"

"харах ёстой байсан юм уу?"

"Ахх, Ёнжү.. Чамд Жимин үнэхээр таалагддаггүй гэж үү? Бүр ганц ч удаа түүнийг сонирхож байгаагүй юу? Манай сургуулийн ганц чамаас бусад бараг бүх охид Жиминд унаж тусдаг. Зарим эмэгтэй багш нар хүртэл шүү"

"тэгээд?"

Би түүний ярианд огт сонирхолгүй өөр тийш ширтсээр сүүгээ уунгаа хэлтэл Мисүгийн нүд нь томорч ирээд "тэгээд? Тэгээд?? Тэр чинь Пак Жимин шүү дээ"

"харин тэгээд? Тэрний Пак Жимин байх хэнд хамаатай юм? Түүн шиг шалиг залууд унаж тусаад байдаг охид тархиндаа асуудалтай байхаа"

Намайг ярвайн хэлэхэд Мисү нүдээ эргэлдүүлсээр "тэдэнд биш чамд л гол асуудал байгаа юм. Чи арай лесби юм биш биздээ?"

"амаа тат"

Мэдээж Пак Жимин бол манай сургуулийн хамгийн царайлаг залуу.. байх л даа. Яахав мэдэхгүй л юм, юу ч гэсэн тэр бусад охидын хувьд манай сургуулийн хамгийн халуухан, царайлаг залуу. Дээрээс нь хөрөнгөтэй айлын хүүхдээс гадна сургуульд нэр хүндтэй төдийгүй үнэхээр алдартай. Учир нь тэр өөрөө тэргүүний сурагч, харин аав нь манай сургуулийг олон талаар ивээн тэтгэдэг. Тэр хөөрхөн царай, булчинлаг бие, сайхан хоолой гээд түүнд бүх юм байгаа. Гэвч эцсийн эцэст тэр зүгээр л нэг завхай залуу шүү дээ. Охид яг түүний юунд дурлаад байдгийг би ойлгодоггүй юм. Миний нүдээр тэр байдаг л нэг залуу. Магадгүй тэдгээр охидын бэлгийн нүд нь сохорсон байх.

Миний түүнд дургүй байдгийн нэг шалтгаан нь тэр охидыг зүгээр л ТОГЛООМ гэж боддог.

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now