"заа бүгд энд жагсаад зогсоцгоогоорой! Тоо авах хэрэгтэй байна"
Багшийг ингэж орилох шахам хэлэхэд нь энд тэнд тарж бутарсан байсан ангийнхан нэг эгнээнд жагсаж зогслоо. Үнэндээ өнөөдөр бид хоёр өдөр нэг шөнийн аялалд гарч байгаа бөгөөд төгсөх ангийн 3 бүлэг хамтдаа явж байгаа юм.
Би ард зогсох Инү рүү эргэж хараад "Мисү яачихваа яагаад ирэхгүй байнаа?"
Инү "би сая залгасан ч утсаа авахгүй байна. Магадгүй сонсохгүй байгаа байх. Би дахиад залгаад үзье" гэж хэлээд утсаа гаргаж ирэн Мисү рүү залгалаа.
Багш "аялалд авч явах зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалтыг харцгаасан биз дээ? Бүгд бэлтгэлтэй ирсэн биз?"
"ТИЙМЭЭ!!"
Багш "наад үүрч яваа цүнхэндээ хэрэггүй зүйлс чихэж ирээгүй гэж найдаж байгаа шүү. За одоо тоо аваадахъя. Ирээгүй хүн байна уу?"
"багшаа Мисү ирээгүй байна"
Багш "Мисү?"
"одоо Мисү рүү залгаж байнаа багшаа. Уг нь ирэх ёстой" гэтэл багш хэсэг харж байснаа "юу ч гэсэн яг одоо бол хөдлөхгүй болохоор хэсэг харъя. Ямартай ч түүнтэй холбоо бариадах" гэхэд нь би толгой дохилоо. Харин багш цаашаагаа нөгөө ангийн багш нар байгаа зүг рүү яваад өгөв. Би Инү рүү эргэж хараад "яасан, утсаа авахгүй байна уу?"
Инү "тиймээ авахгүй байна. Яах вэ? Энэ Мисү чинь яачихсан юм болоо?"
"ирэх байлгүй дээ. Түр хүлээе" гэж хэлээд урагшаа харлаа. Хажууханд Жиминий анги жагссан байх ба Жимин Жонгүгтэй юу яриад байгааг нь мэдэхгүй ч их л жаргалтай инээмсэглэн зогсоно. Би түүнийг ширтэн зогсож байтал Жимин инээж байснаа намайг олоод харчхав. Би түүнээс харцаа салгалгүй харсаар байтал тэр ч гэсэн зөрүүлэн харсаар байлаа. Тэгж харж байснаа гэнэт инээмсэглэх нь тэр. Түүний дараа би ч гэсэн өөрийн мэдэлгүй нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа. Гэнэт хажуунаас "Мисү одоо болтол ирээгүй байгаа юм уу?" гэх Тэхёны хоолой сонсогдов. Би хажуу тийш Тэхён руу хараад "харин тиймээ. Ирээгүй байна"
Инү "утсаа ч бас авахгүй юм"
Тэхён "одоо тэгвэл яана? Ямар орхиод явалтай нь биш"
Гэнэт багш урд очин зогсоод "за одоо бүгдээрээ автобусандаа ороод сууцгаагаарай"
Би "багшаа явах гэж байгаа юм уу?? Мисү ирээгүй байна шдээ"
Багш "тэглээ гээд ганцхан Мисүг хүлээж бүгдээрээ энд зогсоно гэж байхгүй шүү дээ"
YOU ARE READING
playboy issues | jimin ✓
RomanceНэг л өдөр чамайг өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан сургуулийн алдартай хөвгүүн чамд үерхлийн санал тавьбал яах вэ? started: 06/28/18 finished: 02/02/19