Yeonjoo's P.O.V
Ангиас гарч иртэл шатны наахан Жимин утсаа чихэндээ барьчихсан хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой зогсож байлаа. Дээрээс нь үнэхээр ууртай харагдаж байна. Үнэндээ тэр долоо хоногийн турш ийм байгаа. Надтай үг дуугарахгүй, үргэлж хөмсөг зангидаж явна.
Тэрээр утсаа тасалсныхаа дараа гараа атгаж байгаад хана руу хүчтэй цохиход нь би түүн рүү гүйсээр очлоо. Жимин дахиад цохих гэхэд нь би гарыг нь барьж аваад "хөөе чи яагаад байгаа юм?" гэтэл Жимин над руу харснаа гараа надаас татан буулгав. Хэтэрхий хүчтэй цохисон бололтой гар нь шалбарчихсан байлаа.
"яагаад галзуу хүн шиг хана цохиод байгаа юм?"
Жимин "яагаачгүй ээ. Юу ч биш" гээд явах гэхэд нь би гараас нь бариад "хөөе юу болсон юм?" гэтэл Жимин гараа хүчтэй татаж авснаа "юу ч биш гээд байна! Битгий миний хэрэгт оролц. Надаас хол бай" гэж хэлээд яваад өгөв. Харин би түүний араас юу ч ойлгоогүй царайтаа үлдэхдээ "э-энэ одоо? Хүн зүгээр л туслах санаатай асууж байхад ямар муухай ааштай юм бэ? Бурхан минь гэж" гэж хэлээд анги руугаа хурдан хурдан алхлаа. Ангид орж ирээд суутал Мисү эргэж хараад "маргааш Тэхён гэртээ үдэшлэг зохионо гэж байна лээ. Сонссон уу?"
"юу?? Үдэшлэг ээ?"
"Жимин чамд хэлээгүй юм уу?"
"мэдэхгүй ээ! Сая ууртай л юм явж байсан. Шал дургүй хүрчихлээ"
"муудалцчихсан юм уу?"
"хэн мэддэг юм"
Би ингэж хэлчхээд гараа элгэндээ тэврэн "яагаад байгаагаа хэлэхгүй байж хүнд уурлаж гэнэ" гэсээр өөртөө сонсогдохоор амандаа бувтнав.
***
Инү Мисү хоёртой цайны газраас гараад явж байхдаа Жиминийг олж харав. Тэр нэг л өөр харагдаад байна. Ойлгомжтой, ямар нэг юм болсон л байх. Тэр хачин царайлан хэсэг зогсож байснаа яваад өглөө.
Мисү Жиминий араас харж байснаа "Жимин яачихсан юм?" гэхэд нь би мөрөө хавчаад "мэдэх юм алга даа. Инү чамд?" гээд Инү рүү харвал тэр "би ойрд Жиминтэй харьцахгүй байгаа" гэлээ.
Би санаа алдаад алхаж эхлэв. Магадгүй түүний гэр бүлд л асуудал гарсан байх. Тэднийх их асуудалтай юм билээ. Ер нь тэр өөрийнхөө асуудлаа хэн нэгэнд хэлж ярилцдаг болов уу? гэж бодсоор алхаж байхдаа Тэхёныг олж харлаа. Би Инү Мисү хоёрыг орхин түүнийг зүгт явтал тэр хоёр бага зэрэг гайхан үлдэв. Үнэндээ би анх удаа түүнтэй ярилцах гэж байна.
YOU ARE READING
playboy issues | jimin ✓
RomanceНэг л өдөр чамайг өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан сургуулийн алдартай хөвгүүн чамд үерхлийн санал тавьбал яах вэ? started: 06/28/18 finished: 02/02/19