Ангид түүхийн хичээл орж байтал доод хэсгээр аймшигтай өвдөж байлаа. Үнэндээ сарын тэмдгийн үед л ингэж өвддөг юм л даа. Тэгтэл гэнэт доогуур нойтон оргиод явчих нь тэр. Юу билээ ирэх болчихоогүй биздээ?
Гайхсаар утсаа гаргаж ирэн хуанлигаа хартал сарын тэмдэг ирэх өдрөөс долоо хоног хэтэрчихсэн байв. Бурхан минь!!
Багшид харагдахгүйхэн шиг урд сууж байсан Мисүг араас нь дуудаад хэрэглэл байгаа эсэхийг асуутал аз болж түүнийх өнөөдөр дуусч байгаа болохоор юу ч гэсэн авчирсан гэв. Бурхандаа талархъя.
Мисүгээс авчихаад багшаас угаалгын өрөө орж болох эсэхийг асуун бушуухан ангиас гарлаа. Ангиас гараад гүйх шахам явж байтал өөдөөс Жимин ирж таарав. Энэ одоо хичээлийн цагаар юугаа хийж байгаа юм бэ?
Жимин намайг харснаа хүрч ирэн намайг зогсоогоод "чи юу хийж байгаа юм?"
Би "чамд хамаагүй ээ. Чи өөрөө хичээлийн цагаар юу хийж байгаа юм?" гээд Жимин рүү хартал тэрээр хэлэх үгээ бодон чимээгүй болчихов.
Би "арай хичээлээ таслаад байгаа юм уу? Заза надад хамаагүй ээ. Би явахгүй бол болохгүй байна" гээд хажуугаар нь зөртөл Жимин миний гарнаас бариад авах нь тэр. Би гайхсаар эргэж хартал Жимин "хүлээж бай" гэснээ гадуурх хүрмээ тайлан миний бүсэлхийгээр уячхав.
Тэр "одоо яв" гэж хэлснээ инээмсэглээд гараа далласаар яваад өглөө.
"юу вэ.."
Угаалгын өрөөнөөс гарч ирснийхээ дараа толины урд тавьсан Жиминий хүрмийг харангаа "яагаад бүсэлхийгээр минь уясан юм бол оо?" гээд хэсэг чимээгүй бодсоны эцэст "арай..??"
Эргэж харан толинд хартал юбка маань цус болчихсон байх нь тэр. Цайвар шаргал өнгөтэй болохоор цус болсон нь илт мэдэгдэж байлаа.
"бурхан минь гэж!!! Энэ чинь юу вэ, арайчдээээ.. Тэгэхээр Жимин харчихаад хүрмээ өгсөн гэсэн үг биздээ? Ичиж үхмээр юм бэ.. Гэснээс Жиминээс өөр хүн хараагүй байгаа даа? Ямар азаар Жиминтэй таарч тэр надад хүрмээ өгсөн юм бэ? Санаа зовмоор юм"
Өөрөө өөртэйгөө ярьсаар Жиминий хүрмийг авах бүсэлхийгээрээ уяад "юу ч гэсэн өнөөдөртөө ингэж яваад маргааш буцаагаад өгчихье" гэсээр угаалгын өрөөнөөс гарлаа.
***
Түүхийн хичээл завсарласны дараа Мисү эргэж хараад "нэвтэрчихсэн байна уу?" гэхэд нь би хошуугаа унжуулсаар "аанхан"
YOU ARE READING
playboy issues | jimin ✓
Storie d'amoreНэг л өдөр чамайг өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан сургуулийн алдартай хөвгүүн чамд үерхлийн санал тавьбал яах вэ? started: 06/28/18 finished: 02/02/19