0|2

7.3K 482 9
                                    

Yeonjoo's P.O.V

Мисү Ина хоёртой хамт сургуулийн хашаагаар орж явтал Жимин Тэхён Жонгүг гурав явж байх нь харагдав. Гэтэл Мисү тэднийг харсан даруйдаа хурдан алхалсаар Жиминий урд очиход Инү бид хоёр ч араас нь очлоо.

Жимин хажуугаар нь зөрөх гэж байтал Мисү "хөөе Жимин" гэхэд Жимин гайхснаа Мисүгийн урд зогсоод "яасан?"

"чи үнэхээр чамайг гэсэн охидыг боддоггүй юм уу?"

"хэн бэ?"

Түүнийг ингэж хэлтэл Мисү хэлэх үггүй болон гацчихав. Энэ Жимин гэгч яалтчгүй миний бодож байсан адгийн амьтан гэдэг нь мөн байж. Бурхан минь гэж, энэ хачин залуу түүнээс болж тэгж их шаналж байхад юу ч болоогүй юм шиг хэн бэ гэсэн үү? Мисү яг одоо энэ үгийг сонсоод ямар санагдаж байгаа бол доо? Болдог бол тоосгодоод авчих юмсан.!

Мисү арай гэж нулимсаа тэвчиж байгаа бололтой нүдээ хальт аньсныхаа дараа Жимин рүү хараад "чи ч хөгийн новш юм даа" гэтэл Жонгүг Жиминий чихэнд нэг зүйл шивнэхэд тэрээр "ааанн. Мисү байхаа? Надаар яах гээв?" гээд хэнэгчгүй хэлэх нь ямар ч хүний дургүй хүргэмээр юм.

"ядаж надад хэлсэн зүйлийнхээ төлөө уучлалт гуйгаач"

Жимин "би яасан гэж уучлалт гуйх ёстой юм, хмм? Чи өөрөө л над дээр хүрч ирсэн байхаа? Тэглээч чи угаасаа миний сонирхол биш гэж хэлсэн шиг санагдаж байна. Чам шиг амархан охидууд ашиглагдаад л дуусдаг юм..." гэснээ Мисүгийн нүүр лүү ойртон хараад "одоо замаас зайл"

Мисү бараг л уйлах гэж байв. Тэгтэл Жимин тоосон шинжгүй нүүрэндээ хөгийн инээмсэглэлээ тодруулчхаад хажуугаар зөрөх гэхэд нь би цээж рүү нь цохин урдаа зогсоогоод "чамд инээх тийм амархан байна уу?"

Намайг ингэж хэлтэл Мисү, Инү, Жимин болон тэр хоёр битгий хэл хажуугаар зөрж байсан сурагчид ч гайхав. Жимин над руу нэг хөмсгөө өргөн харахад нь би "яаж тэгж хэлчхээд инээж чаддаг байна аа? Гайхмаар юм" гээд түүн рүү хартал яг л намайг үргэлжлүүлэн юу гэж хэлэх нь үү, гэсэн аятай нэг хөмсгөө өргөсөн хэвээр харсаар байлаа.

Би үргэлжлүүлэн "чи Мисүд тэгж хэлэх ямар эрхтэй юм? Юу гээч, чамд яг юу нь тийм инээдтэй байсныг ойлгохгүй байна. Охин хүүхдийг үг хэлээр доромжилчхоод юу ч болоогүй юм шиг инээмсэглээд өнгөрөх чинь зүгээр юм уу? Аа, чам шиг юманд бол хамаагүй л дээ.. Тэгээд ер нь чи чамайг гэсэн охидын сэтгэлээр нь тоглохоос ичдэггүй гэж үү? Би лав ичих байсан. Тэдэнтэй унтаад чи юу хождог юм?"

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now