3|1

4.3K 349 13
                                    

Анги руу орох гээд явж байхдаа яг ангийн үүдэнд иртэл өөдөөс Жимин ирж байгаа нь харагдав. Бид хоёр бие биенээ харсан даруйдаа явж байсан газраа нэг нэгэн рүүгээ харсаар зогслоо. Түүнийг "сайн уу?" гэхэд нь би нүүрэндээ хальт инээмсэглэл тодруулаад "сайн" гэхэд Жимин амаа жимийсээр хажуугаар зөрөхөд нь би ч анги руугаа оров. Би түүнийг сүүлд маш олон хоног хараагүй. Тэр сүүлийн үед сургуульд бараг л ирэхгүй байсан. Яагаад гэдгийг нь үнэхээр мэдэхгүй нь.

Ангид орж ирээд суусны дараа Мисү эргэж хараад "бид төгсөхөд бараг хэдхэн л долоо хоног үлдчихлээ. Чамд бодож байгаа юм байна уу?"

"тиймээ байна. Бүх шалгалтандаа хүссэн дүнгээ авчихвал тэгээд л болно"

Мисү ширээ дэрлэж хэвтээд "би төгсмөөргүй байнааа" гэтэл Тэхён "би чамайг өмнө жил хурдан төгсөх юмсан гэж хэлж байсныг маш тод санаж байна" гэж хэлээд хажуугаар зөрөн суудалдаа суучхав. Харин Мисү Тэхёны араас муухай харсаар босон урагшаа харан суулаа.

Үнэндээ энэ 2 сарын хугацаанд их олон зүйл болсон. Жимин бид хоёр салж, Инү Жонгүг хоёр үерхэж байгаа. Бас Тэхён бид хоёр өмнөхөөсөө илүү дотно болсон. Өмнө нь түүнтэй тиймэрхүү дотно, сайн найзууд болно гэж огтхон ч бодож байгаагүй юм. Гэхдээ.. болчихсон. Бид түүний хэлснээр нэг л мэдэхэд сайн найзууд болсон. Харин Жиминий тухайд.... Бидний харилцаа үнэхээр ойлгомжгүй. Би түүнээс бүр мөсөн салсан гэж бодохгүй байгаа. Магадгүй бид зүгээр л хэсэг хугацаанд завсарлага авсан. Түүний хүссэнээр. Тэр өдөр Жимин гэнэт л салъя гэж хэлээд шалтгаанаа ч хэлээгүй. Би түүний олон удаа гуйж, шалгаасан ч сүүлд нь түүний хүсч байснаар хэсэг хугацаанд салахаар шийдсэн. Одоохондоо бол бид зүгээр л мэндийн зөрүүтэй байгаа. Гэхдээ ядаж л бусад шиг огт харилцахгүй, хөндий болчхоогүй нь яамай даа.

Цайны газарт хоолоо ам руугаа хийж ядсаар сууж байтал Мисү утсаа Инү бид хоёрт харуулахаар бариад "энэ даашинз ямар байна?" гэхэд Инү "дажгүй юм байна. Гэхдээ чи даашинзаар яах гэж байгаа юм?"

"харин тийм?"

Мисү "та хоёрын ухаан санаа чинь хаана явнаа? Юу юугүй төгсөх болчхоод байна шүү дээ. Төгсөлтийн үдэшлэг дээр өмсөх даашинзаа сонгож байна"

Инү "бас тийм юм байгаа билүү"

Мисү "та хоёр өмсөх даашинз авна биздээ? Энэ амралтын өдрөөр хамт дэлгүүр хэсэх үү?"

Инү "яаж чам шиг шалгалтандаа санаа зовохгүй байх вэ?"

Мисү "тэгээд... та хоёр сургуулиа төгсөөд яах гэж байна даа?"

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now