2|1

5K 398 7
                                    

Оройхон Намжүүнийг ажлаас нь ирсний дараа бид хамтдаа парк орохоор гарцгаалаа. Бид хэсэг тоглосны эцэст нэг тийшээ алхахаар шийдэв. Үнэндээ бид биш ганцхан би тоглож тэр намайг харан инээмсэглэж байсан юм. Намжүүн надад зайрмаг авч өгч, би зайрмагаа идэн харин Намжүүн зүгээр л хажууд алхаж байв.

"чи одоо ч шоколадтайд дуртай юу?"

Би толгой дохин "тиймээ" гэтэл тэр "бага байхад би чиний зайрмагийг унагааж байсныг санаж байна уу?"

"мэдээж. Наадхыг чинь л би харин мартдаггүй юм. Тэгээд чи надад шоколадтай зайрмаг авч өгөөд л би дуртай болчихсон"

"би чамайг анхнаасаа л дуртай гэж бодсон"

"тэгвэл үгүй" гэтэл Намжүүн инээмсэглэснээ нуур луу харсан нэг сандал дээр очоод суучхав. Би ч мөн даган хажууд нь очин суулаа. Гадаа хэдийн харанхуй болчихсон байх ба сандалны хажууд гэрэл байх нь энэ хавийг гэрэлтүүлж байв.

"би өнөөдөр аавтай уулзсан юм. Тэгээд тэр хэлэхдээ Минхёг ахтай нэг зүйлийг талаар ярилцсан гэж байна лээ"

/Хан Минхёг- Ёнжүгийн аав/

"мм юу гэж байна?"

"энэ чамд магадгүй тэнэг сонсогдох байх. Тэд биднийг гэрлүүлэхийг хүсч байна гэсэн"

Түүнийг ингэж хэлэхэд нь би зайрмагаа идэж байснаа больчхов. Бид гэрлэнээ??? Бүр сүй ч биш гэрлэлт шүүдээ. Аавыг тэгж хэлнэ гэж бодсонгүй.

"мэдээж би зөвшөөрөөгүй. Хэрвээ гэрлэлтийг зөвшөөрвөл би хамгийн сайн найзаа алдана гэсэн үг"

"т-тиймээ. Би ч бас. Чи миний хамгийн сайн найз шүү дээ. Сайн найзтайгаа гэрлэнэ гэдэг чинь тэнэг хэрэг"

"аавын ярьснаар тэд биднийг анх жоохон байхад л сүй тавиулах талаар ярилцаж байсан гэсэн. Гэхдээ тэр үед сүй тавьчихаагүй нь яамайдаа. Бас одоо чамд Жимин байгаа бодохоор энэ бүр ч боломжгүй. Маргааш ах эгч хоёр ирээд чамд хэлэх байх. Жиминий тухай эртхэн хэлсэн нь дээр"

Тиймээ. Жиминий тухай хэлмээр байгаа ч бидний харилцаа тийм ч тодорхойгүй. Бас тэр ч гэсэн Тэхёны дүүтэй сүй тавих талаар асуудалтай байгаа. Ер нь яачихсан асуудалтай хүмүүс вэ?

"мэдэхгүй ээ Намжүүн. Хэрвээ аав ээжид Жиминий талаар хэлвэл мэдээж тэд бидний харилцааг эсэргүүцэхгүй. Гэхдээ Жиминий гэр бүл... Тэд яах бол? Миний гол санаа зовж байгаа зүйл бол би аав ээжид Жиминий талаар хэлтэл Жимин өөрөө эцэг эхдээ хэлэхгүй байвал? Хэлсэн ч тэд намайг зөвшөөрөхгүй байвал яах вэ? Тэд түүнийг өөр хүнтэй сүй тавиулах гээд байгаа. Тийм болохоор би одоохондоо хүлээмээр байна"

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now