1|7

5.1K 418 14
                                    

Жимин тэгж хэлснийхээ дараа зүгээр л чимээгүй над руу ширтсээр байлаа. Тэр яг одоо догдолж байгаа болов уу?

"чи догдолж байна уу?"

"чамтай хамт байгаа бүх цаг мөчид л.."

Би түүн рүү юу хэлэхээ мэдэхгүй харж байлаа. Би түүнийг догдлуулдаг гэж үү? Бид хоёр нэг нэгнийхээ нүдэнд юугаа унагаачихсан юм гэлтэй ширтэж байв. Тэгтэл Жимин түрүүлэн харцаа буулгаад "юу ч гэсэн... би ингэж хэлнэ гэж бодоогүй байсан ч чи намайг ийм байдалд хүргэсэн шүү" гэж хэлээд явах гэснээ эргэж хараад "бас одооноос Тэхёнтой ойр байсны хэрэггүй ойлгов уу?" гэчхээд яваад өгөх нь тэр.

Энэ үед яах ёстой юм бол? Тэр надад сэтгэлээ илчилчихлээ шүү дээ. Худлаа үнэнг нь мэдэхгүй ч. Бас тэр намайг хардаж байна.

***

Өнөөдөр амралтын өдөр байсан тул би бараг л үд болтол унтав. Өчигдөр би тэгж байгаад л нээх удалгүй харьчихсан. Мисү Инү хоёрыг орхиод. Тэднийг уурлаагүй гэж л найдья.

Сэрснийхээ дараа орондоо утсаа аван асаатал 73 зурвас?! Үүний 50 нь Мисүгээс, 23 нь Инүгээс байв. Үнэндээ Жиминийг ямар нэг юм бичээгүйд бага зэрэг гомдож байлаа. Хэсэг хугацаанд зурвасыг нь унших эсэхээ бодон, айж хэвтсээр яг уншихаар орох гэж байтал Мисүгээс дуудлага ирэв.

⁃ "ХАН ЁНЖҮҮ!!"

Би чихнээсээ хол барьж байсан утсаа түүнийг орилсны дараа чихэндээ наалаа.

Бурхан минь сая бараг л саран дээр зогсож байгаа хүнд хүртэл сонсогдохоор байлаа.
⁃ Юу гэнээ?? яасан тайван байх юм? Өчигдөр гэнэт алга болчхоор чинь ямар нэг юм болчхоогүй байгаа гээд ямар их санаа зовсон гэж бодож байна? Тэгтэл чиний энэ ярьж байгаа байдлыг!
⁃ Заза уучлаарай. Миний бие таагүй байсан юмаа.
⁃ Тэгээд хэлээд явж болдоггүй юм уу? Инү бид хоёр тэнд яасан гэж бодож байна? Тэхёнаас асуусан чинь Жиминтэй байгаа гээд, арай гэж Жиминийг олсон чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд утас чинь холбогдохгүй. Утсаа яагаад унтраачихдаг юм бэ??!!!"
⁃ Заа уучлаарай. Санааг чинь үнэхээр зовоочихжээ. Хөөрхөн шүү.
⁃ Битгий солиор!!
⁃ Тэгээд хүн уучлалт гуйгаад байхад чинь.
⁃ Бурхан минь гэж... Одоо тэгээд зүгээр байвал болоодоо. Чамайг бараг үхчихлээ л гэж бодсон.
⁃ Муу ёртой юм!"

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now