"ч-чи чинь юу яриад байгаа юм?? Юун энд хонох?"
Жимин "эхлээд би орчихъё" гэснээ намайг түлхэн орж ирээд хаалгаа хаав. Тэгээд орж ирэн ийш тийш шагайн харж байснаа "нөгөө Намжүүн ах яасан юм?"
"өрөөнд байгаа. Ажлаа хийж байгаа байх. Гэхдээ чи яах гээд байгаа юм бэ? Хононо гэдэг чинь юу гэсэн үг юм? Хэн зөвшөөрсөн юм?"
Жимин "гэхдээ чи намайг ингээд хүрч ирж байхад хөөхгүй юм байгаа биздээ?" гээд гартаа барьсан цүнхээ надад харагдуулахаар дээш өргөлөө. Тэгээд "энэ цүнхэнд дүрэмт хувцас бас өөр нэг хувцас байгаа. Харин энд" гэснээ арагшаа харан үүрсэн цүнхээ харуулаад "энд хичээлийн юмнууд" гэчхээд над руу харан инээмсэглэлээ.
"нэг мөсөн бүх юмаа авчраад энд нүүгээд ирчихгүй яасан юм?"
Жимин "болох юм уу?" гэж хэлээд инээснээ "би чамайг тэр ахтай хоёуланг чинь байлгаж чадахгүй ээ. Тэглээч чи зөвшөөрсөн зөвшөөрөөгүй би энд хонох л болно" гэснээ хажуугаар зөрөн миний өрөөнд орчхов. Би араас нь орж ирээд "хүүе чи арай миний өрөөнд хамт унтах гээд байгаа юм биш биз?" гэтэл Жимин цүнхээ орон дээр тавьснаа над руу ямар ч хувиралгүй хараад "тиймээ"
"юу?? Яаж болдог юм? Намжүүн бид хоёрыг нэг дээвэр доор энэ тэр гээд байсан байж чи өөрөө надтай хамт унтах гээд байгаа юм уу??"
"үерхэж байгаа хүмүүс болдоггүй юм уу?"
"хэн үерхээд байгаа юм??!"
"нэг тал нь арай зөвшөөрөөгүй бол тэрийг үерхсэн гэж хэлж болох уу?"
"айн?? Мэдээж үгүй!"
"тэгвэл хоёулаа одооноос үерхэж байгаа шүү"
"би зөвшөөрөөгүй!!"
Гэнэт өрөөний хаалга онгойход Жимин бид хоёр хоёулаа үүд рүү харав. Намжүүн над руу, дараа нь Жимин рүү харснаа "өө Жимин ирсэн юм уу? Ийм орой юу хийж яваа юм?"
Жимин "Ёнжүтэй хамт хонох гэж байгаа юмаа. Үнэндээ би гэртээ ганцаараа амьдардаг юм. Мэдээж Ёнжүг ганцааранг нь байхад ирдэггүй л дээ тэгээд та ч гэсэн байгаа болохоор гурвуулаа хамт байвал арай хөгжилтэй юм уу гээд л.." гэж хэлээд над руу харахад нь би түүн рүү "юугаа яриад байгаа юм?" гэсэн харцаар харав.
Намжүүн гэнэт инээмсэглэснээ "тэгвэл болж дээ. Уг нь би Ёнжүд хань болох гэж ирсэн ч компанийн ажил ч бас их байгаа. Гэхдээ маргааш Ёнжүд зориулж цаг гаргая гэж бодож байлаа"
YOU ARE READING
playboy issues | jimin ✓
RomanceНэг л өдөр чамайг өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан сургуулийн алдартай хөвгүүн чамд үерхлийн санал тавьбал яах вэ? started: 06/28/18 finished: 02/02/19