2|2

4.8K 391 16
                                    

Jimin's P.O.V

Оройн 9 цагийн үед аавын дуудсанаар түүний гэрт очлоо. Орж ирэхэд тэдний үйлчлэгчид угтаж авах ба ажлын өрөөндөө сууж байгаа гэв. Дээд давхар луу гаран өрөөнийх нь үүдэнд ирсний дараа хэсэг зогсож байгаад хоёр удаа тогшчихоод хаалгыг нь түлхэн дотогш орлоо. Харанхуй, зөвхөн ширээний гэрэл тусах өрөөнд аав яг л өмнөх шигээ ажлын ширээнийхээ ард бичиг цаас эргүүлэн сууж байлаа. Тэгээд намайг харсан даруйдаа барьж байсан зүйлсээ тавин, нүдний шилээ авав. Намайг ширээнийх нь урд очин зогстол "ирчихсэн үү" гэснээ ширээний ардаас босон "суу" гээд ширээний ойролцоох буйдан руу заалаа. Түүнийг суусны дараа би урд нь очин суутал аав "үнэндээ чамтай ярилцах зүйл байна"

"юу юм?"

"Сүног та хоёр юу болж байна?"

Би түүн рүү хальт харсныхаа дараа буцан доош хараад "үнэндээ бид тэр өдрөөс хойш уулзаагүй, харьцаачгүй. Би хэлсэн шүү дээ. Түүнтэй сүй тавих бодолгүй гэж"

Аав нэг хөмсгөө өргөн над руу харснаа "үнэхээр үү?" гэж хэлээд хойш буйдан налан суулаа.

Тэгээд үргэлжлүүлэн "тэр харин тийм бодолгүй байгаа бололтой байсан"

"юу гэсэн үг юм?"

Би гайхсаар аав руу харан асуутал тэр "Сүног сүй тавихыг зөвшөөрсөн"

"юу?"

Аав инээснээ "тиймээ чамайг гайхна гэж мэдэж байсан юм. Тэр бусад жирийн охид шиг чамд долигнож, сүй тавихыг шууд зөвшөөрөх нэгэн биш шиг санагдаж байсан тийм үү? Надад ч гэсэн. Гэхдээ түүний яагаад гэнэт сүй тавих болсныг мэдэхгүй байгаа ч одоо чиний шийдвэр хэрэгтэй байна"

"би чадахгүй ээ"

"Жимин. Би чамайг хүчлэхийг хүсэхгүй байгаа ч сайн бодоод үзээрэй. Би чамд хугацаа өгч байна. Хүчээр шийдвэрлэхийг хүсэхгүй л байна шүү" гэж хэлээд буйдан дээрээс босон алхаж байснаа цонх руу харан зогсоод "чи яагаад Сүногтой тухтай уулзаад үзэж болохгүй гэж? Чамд тохирох охин шиг санагдсан. Танай найз Тэхёны дүү гэсэндээ хөөрхөн юм билээ. Магадгүй чи түүнтэй хэд хэдэн удаа болзоод үзвэл таалагдах ч юм билүү"

Би буйдан дээрээс босон "би бодож үзнээ" гэчхээд өрөөнөөс гарлаа. Өрөөнөөс гарсны дараа шатаар бууж байтал өөдөөс нэг танил эмэгтэй гараад ирэх нь тэр. Ээж.

"Жимин?"

Би түүн рүү харсан болчхоод хажуугаар нь зөрөн шатаар буулаа. Үүд рүү алхаж байх замд араас дуудах шиг болсон ч сонсоогүй мэт царайлсаар хаалгаар гарав. Түүнтэй уулзана гэж бодсонгүй.

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now