0|5

5.7K 458 24
                                    

Пак Жимин. Тэр дахиад л намайг өөрийн дураараа үнсчихлээ. Хэзээ ийм байхаа болих юм бол? Тэр үргэлж л өөрийнхөө дураар бүхнийг хийж байх юм. Харин би түүнийг өөрөөсөө холдуулж ч чадахгүй байсаар л.

Бидний богинохон үнсэлтийн дараа Жимин надаас холдоод "романтик биш байна гэж үү? Яг л киноны үзэгдэл шиг" гэж хэлээд нүд рүү минь ширтсэн хэвээр инээмсэглэснээ "догдолж байна уу?"

"хэдий саяны нөхцөл байдал, уур амьсгал бас чиний үнсэлт гээд бүгд цаг үеээ олсон романтик, сэтгэл хөдөлмөөр байсан ч.. би огтхон ч догдолсонгүй. Урмыг чинь хугалсан бол уучлаарай"

Би түүнд ингэж хэлчхээд түрүүлэн машинд нь суулаа. Харин Жимин яг л өмнөх шигээ нууцлаг инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсаар зогсоно.

Мэдээж ихэнх охид иймэрхүү нөхцөлд догдлох нь гарцаагүй. Харин миний хувьд иймэрхүү зүйлд догдлох нь инээдтэй зүйл. Мэдэхгүй юм даа, яагаад ч юм би тийм амархан догдлоод байхаа больчихсон бололтой.

***

Усанд орчихоод толгойгоо алчуураар арчсаар гарч иртэл утсанд зурвас ирэх нь тэр.

Jimin:
Ханиад хүрээгүй биздээ?

Yeonjoo:
Хараахан үгүй. Гэхдээ чамаас болж хүрэх шахлаа.

Jimin:
Чи түрүүн миний үнсэлтэнд догдлоогүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрвээ би чамаас өөр нэгнийг тэгж үнссэн бол өдийд ухаан алдаад эмнэлэгт сэрэх байсан даа.

Yeonjoo:
Инээдтэй байна. Яаж өөр шиг чинь ийм өөртөө итгэлтэй болох вэ, ноён Пак?

Yeonjoo:
Бас би чамд хэлсэн байхаа? Тиймэрхүү юм намайг догдлуулахгүй ойлгов уу? Тийм болохоор намайг догдлуулах гэж янз бүрийн юм битгий хийгээд бай.

Jimin:
Хаха. Чи арай надаас нуугаад байгаа юм биш биз?

Yeonjoo:
Юуг?

Jimin:
Мэдрэмжээ. Чи догдолсон. Тийм биздээ?

Jimin:
Миний бодлоор чи зүгээр л догдлох ёсгүй гэдэг үгээр өөрийгөө хуураад байгаа юм шиг санагдаж байна.

Yeonjoo:
Чиний л бодол.
Би утсаа унтраалаа. Тийм болохоор над руу битгий юм бичээрэй.

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now