0|7

5.9K 440 14
                                    

Өрөөнөөсөө гарч ирээд хөргөгчнөөс ус аван уутал ээж гал тогоонд орж ирээд "өдөр гэрт байсан хүү.. Пак Жимин гэл үү?" гэхэд нь би савтай усаа ширээн дээр тавиад "тиймээ"

"тэгэхээр та хоёр үнэхээр үерхэж байгаа юм уу?"

"мм.... Магадгүй тийм"

"хэзээнээс?"

"хэдхэн хоногийн өмнөөс л"

"яагаад үерхэж байгаагаа хэлээгүй юм? Их царайлаг хүү байна лээ. Бас бие хаа ч сайтай"

"тийм л дээ. Гэхдээ та түүнийг сайн мэдэхгүй шүү дээ. Тэр охидын дунд үнэхээр алдартай. Тийм болохоор ааш зан нь тийм сайхан бишээ"

"надад тэгж санагдахгүй л байсан даа. Үнэхээр эелдэг юм билээ"

"гаднаа л"

Би ингэж хэлчхээд гартаа барьсан савтай усаа ууж эхлэв.

"тэгэхээр.... та хоёр одоохондоо бэлгийн харьцаанд ороогүй биздээ?"

Ээжийг хэлэхэд нь би шууд л ууж байсан усандаа хахаж цацан асгачихлаа.

"юу яриад байгаа юм бэ? Юу гэж дээ!"

Ээж "юмыг яаж мэдэхэв хэрвээ тийм юм болвол болгоомжтой байгаарай гэх гэсэн юм. Жишээ нь хамгаалалт. Учир нь чи сургуулиа төгсөөгүй байгаа" гэж хэлээд инээмсэглэснээ цааш явахынхаа өмнө "түүний тухай асуух зүйл их байгаа ч дараа нь илүү тухтай ярилцацгаая. Ээж нь унтлаа шүү. Сайхан амраарай" гэж хэлчхээд яваад өгөв.

"ээж бас юу вээ? Ганц охиноо сургуулиа ч төгсөөгүй байхад хүнтэй унтана гэж яаж бодож чадаж байнаа?"

Савтай усаа буцааж хийхдээ хөргөгчний хаалгыг чанга гэгч нь хаан өрөө рүүгээ орохоор явлаа.

***

Өнөөдөр амралтын өдөр учир 10 цаг хүртэл унтсаны эцэст сэрэн утсаа аваад хартал Жиминээс 3 дуудлага, 5 зурвас ирсэн байв. Юу вэ? Яагаад?

Jimin 9:23 AM:
Яагаад утсаа авахгүй байгаа юм?

Jimin 9:24 AM:
Одоог хүртэл унтсаар л байгаа юм уу?

Jimin 9:25 AM:
Чиний унтаж байгаа царайг харж сэрэх юмсан.

Jimin 9:27 AM:
Хоёулаа өнөөдөр болзъё. Бидний анхны болзоо. Би одоо чам руу очлоо.

Jimin 9:55 AM:
Би гэрийн чинь гадаа байна! Унтаахай минь одоо бос.

"юу гадаа??" гэсээр цаг хартал 10:05 болж байв. Шууд босон цонхоор хартал үүдэнд Жиминий машин байлаа.

playboy issues | jimin ✓Where stories live. Discover now